Чинбатын Номин
Хуваалцах

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын үндэсний хороо-той хамтран “Өвлөх бүтээх өнөө ирээдүй” уриан дор “Соёлын бүтээлч сар” аяныг энэ жил амжилттай зохион байгуулж, нэг сарын хугацаанд улс орон даяар өргөн цар хүрээтэй хэрэгжүүллээ.

“Соёлын бүтээлч сар” аяныг 2021 оноос уламжлал болгон зохион байгуулж, нийт 5,691 арга хэмжээнд 1,622,000 иргэдийг хамруулж байсан бол энэ жилийн аяны хувьд Соёлын бүтээлч сар" аяны 11-р дүгээр сарын турш тоглолт, арга хэмжээ- 959, боловсролын хөтөлбөр- 578, хэлэлцүүлэг, сургалт, хурал- 558, нөлөөллийн ажил-620 нийт 2715 арга хэмжээ зохион байгуулагдаж, 974,690 иргэн соёл, урлагийн үйлчилгээнд хамрагдсан байна.

468637702_885011403813512_2958012163180922268_n.jpg
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, соёлын өвийг хамгаалж, баяжуулах, дэлхий дахинд сурталчлан таниулах, эдийн засаг, нийгэмд үр өгөөжтэй байдлаар хөгжүүлэх зорилтууд тусгагдсан. Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд “Соёлын бүтээлч сар” аяныг дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.

ССАЖЗ-ын сайд Ч.Номин салбарын бодлогыг танилцууллаа

Аяны хүрээнд өнөөдөр зохион байгуулагдаж буй “Хөрөнгө оруулалт ба хамтын ажиллагаа” сэдэвт форумын үеэр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин салбарын нэгдсэн бодлогыг танилцуулж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон дурдлаа.

Соёлын салбарын хөрөнгө оруулалт хэлэлцүүлгийн төвд

Форумд оролцсон соёлын салбарын экспертүүд “Соёлын салбарын хөрөнгө оруулалт” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, бүтээлч үйлдвэрлэлийн салбарт тулгарч буй сорилтууд болон хөгжлийн боломжуудыг тодорхойлон, бодлого, төлөвлөлтөд тусгах чухал санал, зөвлөмж гаргалаа.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хууль – Шинэ боломжууд

2023 онд батлагдсан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль нь аж ахуйн нэгжүүд, уран бүтээлчдэд үйл ажиллагаагаа өргөжүүлэх бодит дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн юм. Уг хуульд:

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэд бүтцийг хөгжүүлэх

Хөрөнгө оруулагчид болон аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх

Хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх зэрэг чухал заалтууд тусгагдсан.

Энэ хүрээнд форумын үеэр хөрөнгө оруулалтын боломжуудыг танилцуулж, талууд хамтдаа хэлэлцүүлэг өрнүүллээ.

Соёлын салбарын хөгжлийн зорилтууд

- Засгийн газрын тогтоолоор баталсан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээг бүрэн хэрэгжүүлснээр:

- 2032 он гэхэд тогтвортой хөгжлийн бодлого, стратегитай уялдсан эрх зүйн орчин бүрдэнэ.

- Соёлын үйлдвэрлэл эрхлэгчид бүтээлийнхээ үр шимийг хүртэж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлнэ.

- Үндэсний брэнд бүтээгдэхүүний тоо нэмэгдэж, бүтээлч кластерууд бий болно.

Соёлын бүтээлч үйлдвэрлэл нь уул уурхайн бус эдийн засгийн томоохон гарц бөгөөд зөвхөн Монгол Улсад төдийгүй дэлхийн зах зээлд өрсөлдөх бүрэн боломжтой салбар юм.

Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо.   Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй