Чинбатын Номин
Хуваалцах

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Соёлын бүтээлч сар” 2024 өнөөдөр “Эртний сайхан” нэртэй үзэсгэлэнгээр нээлээ.

Өнөө жилийн соёлын бүтээлч сар аяны хүрээнд

· “Соёлын өв”
· “Урлаг-уран бүтээл”
· “Соён гэгээрэл”
· “Спортын” чиглэлээр үзэсгэлэн, урлагийн тоглолт, бүтээлч экспо, хэлэлцүүлэг, спортын уралдаан тэмцээн, боловсролын хөтөлбөр, бүх нийтийн боловсрол олгох оролцоот хөтөлбөр зэрэг хүүхэд залуус, иргэдэд чиглэсэн 2000 орчим арга хэмжээг “Өвлөн бүтээх өнөө ирээдүй” уриан дор зохион байгуулна.
Соёлын бүтээлч сар 2024-г нээлтийн үзэсгэлэн болох “Эртний сайхан”-д Монголын түүхэн хүмүүн болох Улсын их дагина Цэндийн Дондогдулам, Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Эрэгзэнгийн Чойдог, Монголын орчин цагийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, их зохиолч Сономбалжирын Буяннэмэх, Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Жигжидийн Мөнхбат нарыг онцолж, тэдний эрхэмлэн дээдэлж ирсэн үнэт зүйлс, ур чадвар, ухааныг хойч үе, хүүхэд, залууст сургах, түгээхэд чиглэсэн олон талт хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

“Эртний сайхан” үзэсгэлэнг нээж ССАЖЗЯ-ны Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн, Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар, Монголын Урчуудын Эвлэлийн ерөнхийлөгч П.Ганбат мэндчилгээ дэвшүүлэв. Мөн үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Даяар дурсагдах, далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат агсны гэргий Өлзий-Утасын Тамир тэргүүтэй зочид байлцав.

Түүнчлэн улс, аймгийн музей, мэргэжлийн урлагийн байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн соёлын төв, ордон нь үйл ажиллагааны онцлогт тулгуурлан тухайн орон нутаг, байгууллагаас төрөн гарсан эрдэмтэн судлаач, алдар суут хүмүүсээ сурталчлан алдаршуулах бөгөөд 21 аймаг, нийслэл, дүүрэг, сумдын соёл урлаг, спортын 454 байгууллага, 2000 орчим арга хэмжээг зохион байгуулна.
Үзэсгэлэн Монголын Урчуудын Эвлэлийн ARTZONE галерейд 2024 оны 11 дүгээр сарын 01 нээс 15-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо.   Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй