Чинбатын Номин
Хуваалцах

Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, улмаар чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэлийг хангахаар УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсэг хуралдав. Ажлын дэд хэсгийн хуралд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын төлөөллүүд оролцож хуулийн төсөлд тусгах зарчмын зөрүүтэй санал болон найруулгын саналын томьёоллыг бэлтгэв.

ЮНЕСКО-гийн тайланд дурдсанаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар нь жилд 2,2 их наяд ам.долларын орлого бүрдүүлж, дэлхий даяар 30 сая хүнийг ажлын байраар ханган, дэлхийн улсуудын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 орчим хувийг бүрдүүлдэг томоохон салбар болон хөгжиж байна. Манай улсын тухайд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар 481.4 тэрбум төгрөгт хүрч улсын дүнгээр 1.4 хувийг эзэлж, энэхүү салбарт 5600 гаруй ААН идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөлд соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулах, төрөөс үзүүлэх дэмжлэгийг тодорхой болгож, салбарын түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. Мөн соёлын бүтээгдэхүүн үйлчилгээг бүтээх, түгээхтэй холбоотой үе шат бүрд бүртгэл, мэдээллийн тогтолцоо нэвтэрч, соёлын салбарын нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг хэмжих боломж бүрдэнэ. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсад соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэх ААН, уран бүтээлчдэд үйл ажиллагаа явуулах таатай нөхцөлийг бүрдүүлснээр ДНБ-д эзэлж буй 1.4 хувийг 2030 он гэхэд 4 хувьд хүргэж өөрийн улсын соёл түүний онцлогийг шингээсэн соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадвал цаашдаа эдийн засгийг солонгоруулж уул уурхайн бус экспортын орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.

Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо.   Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй