2024 ОНЫ 05 САРЫН 13
СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧИД ЧУУЛЖ, ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА, БОЛОМЖИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
Улаанбаатар хот өнгөрсөн онд дэлхийн 80 гаруй улсын 350 хотыг нэгтгэсэн ЮНЕСКО-ийн "Бүтээлч хотуудын сүлжээ"-нд эсгий урлал, үндэсний хувцас, гар урлалын чиглэлээр нэгдэн орсон. Энэхүү сүлжээнд элссэнээр бусад гишүүн хотуудтай харилцан туршлага солилцох, соёлын бүтээлч үйлдвэрлэлээ таниулаад зогсохгүй эдийн засаг, тогтвортой хөгжилд чухал нөлөө үзүүлэх давуу талууд бүрдсэн юм.

Иймд өнөөдрийн зөвлөгөөнөөр Нийслэлийн жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүд чуулж, бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийн чиг хандлага, салбарт залуусын гүйцэтгэх үүрэг, оролцооны талаар хэлэлцэн, нэгдмэл ойлголтод хүрснээс гадна олон улсад соёлын бүтээлч үйлдвэрлэлийг амжилттай хөгжүүлсэн туршлагуудын нэвтрүүлэх боломжийн талаар ярилцлаа.

Мөн зөвлөгөөнөөр ЖДҮҮ эрхлэгчид өөрсдийн бүтээлээ танилцуулах үзэсгэлэн, худалдаа зохион байгуулагдлаа.
Цаашид энэхүү зөвлөгөөнөөс гарсан санал, дүгнэлтүүдийг үндэслэн холбогдох бодлого, шийдвэрүүдийг гаргаж, салбарт үйл ажиллагаа явуулж буй иргэд, ААН-үүдийг дэмжин ажиллах төдийгүй, эцэслэн батлагдахаар бэлтгэл хангагдаж буй Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль ЖДҮҮ эрхлэгчдэд эрх зүйн болоод бодлогын бодит дэмжлэгийг үзүүлнэ.

Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 02 САРЫН 11
МОНГОЛ НҮҮДЭЛЧИН ӨВЛИЙН ФЕСТИВАЛИЙН БЭЛТГЭЛ 50 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Монгол нүүдэлчин өвлийн фестивалийн бэлтгэл ажилтай танилцлаа. Тус фестиваль нь 2025 оны 2-р сарын 16-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх удаа зохион байгуулагдах бөгөөд бэлтгэл ажил одоогийн байдлаар 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Фестивалийн хүрээнд Монгол соёлын биет бус өвийг сурталчлах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний баяр, […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 02 САРЫН 10
“TOURISM WEEK-2025” АРГА ХЭМЖЭЭ “ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-ААР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Tourism Week-2025” арга хэмжээний нээлт өнөөдөр “Үндэсний чуулган”-аар эхэллээ. Тус арга хэмжээг “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо” зохион байгуулж буй бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны ерөнхийлөгч Т.Баттулга болон салбарын 400 гаруй аж ахуйн нэгжийн 600 гаруй төлөөлөгч […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 02 САРЫН 04
“МОНТЕ-КАРЛО-47” ЦИРКИЙН НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ЦИРКИЙН УРАН БҮТЭЭЛЧДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Монакогийн Вант Улсын Монте-Карло хотноо зохион байгуулагдсан “Монте-Карло-47” олон улсын циркийн наадамд амжилттай оролцсон Монголын циркийн уран бүтээлчдийг ССАЖЗ-ын сайд Ч.Номин хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Циркийн олимп хэмээгддэг энэхүү нэр хүндтэй тэмцээнд манай уран нугараачид, акробатчид онцгой амжилт гаргаж, алт, хүрэл цом хүртжээ. Тухайлбал: Т.Буд багштай "X-Roses" уран нугараачид “New Generation category” төрөлд АЛТАН […]
Дэлгэрэнгүй
Санал хүсэлт