Чинбатын Номин
Хуваалцах
“Соёлын сэргэлт 2024” аяны хүрээнд Налайх, Багануур, Багахангай дүүргийн "Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын зөвлөгөөн" зохион байгуулагдлаа. Уг зөвлөгөөнд оролцогчид монгол түмний үнэт өвийг хадгалах, хамгаалах, өвлөн уламжлуулах асуудлаар хэлэлцэж, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцов.
Монголчууд бид Төв Азийн өндөрлөгт сонгодог нүүдлийн соёл иргэншлийг цогцлоож, түүх, уламжлалаа үеийн үед өвлүүлэн үлдээж ирсэн. Өнөөдрийн байдлаар манай улсад соёлын биет бус өвийн 7 ай савын хүрээнд 11 мянга орчим өвлөн уламжлагч бүртгэгдсэн байдаг. Эдгээрээс Нийслэлийн Налайх, Багануур, Багахангай дүүрэгт 250 гаруй өвлөн уламжлагч бий бөгөөд тэд соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлуулах үйлсэд хувь нэмрээ оруулж байна.
Соёлын биет бус өв бол хүний оюун санаагаар дамжин уламжлагддаг учраас эмзэг бөгөөд үнэт зүйл юм. Иймд энэ өвийг хамгаалах нэгдмэл зорилготой хүмүүсийн үндэсний сүлжээг бэхжүүлж, тэдний оролцоог нэмэгдүүлэх нь чухал юм. Ялангуяа соёлын биет бус өвийн үнэ цэнийг олон нийтэд ойлгуулж, таниулснаар иргэд соёлын биет бус өвд хүндэтгэлтэй хандах, улмаар өвлөн уламжлах сонирхолтой болдог.
May be an image of one or more people and crowd
Түүнчлэн Налайх дүүрэг, Тайж хайрхны бэлд “Нүүдэлчин” дэлхийн фестивалийг жил бүр зохион байгуулахаар тогтсон бөгөөд энэхүү зөвлөгөөнөөр “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг өргөжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зэрэг асуудлаар ярилцав.
Зөвлөгөөнд оролцогчид өвлөн уламжлагчдыг бүртгэлжүүлэх, биет бус өвийг сурталчлах, шавь сургалт явуулах боломжийг бүрдүүлэх, цаашид соёлын өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд илүү их анхаарч буйд талархал илэрхийлж, бодит үр дүнд хүрэх ёстойг оролцогчид илэрхийллээ.
May be an image of 3 people
Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 02 САРЫН 11
МОНГОЛ НҮҮДЭЛЧИН ӨВЛИЙН ФЕСТИВАЛИЙН БЭЛТГЭЛ 50 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Монгол нүүдэлчин өвлийн фестивалийн бэлтгэл ажилтай танилцлаа. Тус фестиваль нь 2025 оны 2-р сарын 16-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх удаа зохион байгуулагдах бөгөөд бэлтгэл ажил одоогийн байдлаар 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Фестивалийн хүрээнд Монгол соёлын биет бус өвийг сурталчлах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний баяр, […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 02 САРЫН 10
“TOURISM WEEK-2025” АРГА ХЭМЖЭЭ “ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-ААР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Tourism Week-2025” арга хэмжээний нээлт өнөөдөр “Үндэсний чуулган”-аар эхэллээ. Тус арга хэмжээг “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо” зохион байгуулж буй бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны ерөнхийлөгч Т.Баттулга болон салбарын 400 гаруй аж ахуйн нэгжийн 600 гаруй төлөөлөгч […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 02 САРЫН 04
“МОНТЕ-КАРЛО-47” ЦИРКИЙН НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ЦИРКИЙН УРАН БҮТЭЭЛЧДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Монакогийн Вант Улсын Монте-Карло хотноо зохион байгуулагдсан “Монте-Карло-47” олон улсын циркийн наадамд амжилттай оролцсон Монголын циркийн уран бүтээлчдийг ССАЖЗ-ын сайд Ч.Номин хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Циркийн олимп хэмээгддэг энэхүү нэр хүндтэй тэмцээнд манай уран нугараачид, акробатчид онцгой амжилт гаргаж, алт, хүрэл цом хүртжээ. Тухайлбал: Т.Буд багштай "X-Roses" уран нугараачид “New Generation category” төрөлд АЛТАН […]
Дэлгэрэнгүй