2024 ОНЫ 01 САРЫН 12
Соёлын яамны харьяа байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Уулзалтаар Соёлын сайд “Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, 2023 оны гүйцэтгэл болоод 2024 оны төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сонсож Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн соёлын салбарт хамаарах зорилго, зорилт, арга хэмжээг 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх чиглэлийг харьяа байгууллагын удирдлагуудад өглөө.

Мөн 2024 онд зохион байгуулагдах “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль болон “Музейн нээлттэй өдрүүд”, “Соёлын бүтээлч сар” зэрэг хүн амд хүрэх соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх, “Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх”, “Бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх”, “Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх” зэрэг зорилтын хүрээнд хийгдэх арга хэмжээг төлөвлөгөөний дагуу зохион байгуулах үүргийг харьяа байгууллагын удирдлагуудад өгөв.
Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 02 САРЫН 11
МОНГОЛ НҮҮДЭЛЧИН ӨВЛИЙН ФЕСТИВАЛИЙН БЭЛТГЭЛ 50 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Монгол нүүдэлчин өвлийн фестивалийн бэлтгэл ажилтай танилцлаа. Тус фестиваль нь 2025 оны 2-р сарын 16-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх удаа зохион байгуулагдах бөгөөд бэлтгэл ажил одоогийн байдлаар 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Фестивалийн хүрээнд Монгол соёлын биет бус өвийг сурталчлах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний баяр, […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 02 САРЫН 10
“TOURISM WEEK-2025” АРГА ХЭМЖЭЭ “ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-ААР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Tourism Week-2025” арга хэмжээний нээлт өнөөдөр “Үндэсний чуулган”-аар эхэллээ. Тус арга хэмжээг “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо” зохион байгуулж буй бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны ерөнхийлөгч Т.Баттулга болон салбарын 400 гаруй аж ахуйн нэгжийн 600 гаруй төлөөлөгч […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 02 САРЫН 04
“МОНТЕ-КАРЛО-47” ЦИРКИЙН НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ЦИРКИЙН УРАН БҮТЭЭЛЧДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Монакогийн Вант Улсын Монте-Карло хотноо зохион байгуулагдсан “Монте-Карло-47” олон улсын циркийн наадамд амжилттай оролцсон Монголын циркийн уран бүтээлчдийг ССАЖЗ-ын сайд Ч.Номин хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Циркийн олимп хэмээгддэг энэхүү нэр хүндтэй тэмцээнд манай уран нугараачид, акробатчид онцгой амжилт гаргаж, алт, хүрэл цом хүртжээ. Тухайлбал: Т.Буд багштай "X-Roses" уран нугараачид “New Generation category” төрөлд АЛТАН […]
Дэлгэрэнгүй
Санал хүсэлт