Чинбатын Номин
Хуваалцах
Говийн бүсийн зөвлөлийн Анхдугаар хуралдааны үеэр харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. Дорноговь аймгийн соёл, урлагийн салбарын 18 байгууллага 2025 оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 8,339 үйлчилгээг 41,673 иргэнд хүргэж ажилласан байна.
Цаашид бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан говийн бүсийн соёл, урлагийн байгууллагууд олон улсын жуулчдын анхаарлыг татахуйц томоохон хэмжээний тэмээний фестивалийг хамтран зохион байгуулж, соёл, аялал жуулчлалын хамтын орон зайг бий болгон ажиллах чиглэл өглөө.
 
Дорноговь аймгийн музей, номын сангийн шинэ барилгыг орон нутгийн онцлогт тулгуурлан, холбогдох зураг, төслийн ажлыг бүрэн дуусгасны дараа улсын төсөвт тусгуулах чиглэлээр үе шаттай ажиллана. Мөн одоо байгаа нөөцдөө тулгуурлан, үр ашгаа нэмэгдүүлж, ард иргэдэд үзүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байгаа талаар хэлэлцлээ.
Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо.   Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй