Чинбатын Номин
Хуваалцах
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө.
Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд Т.Доржханд оролцож, Засгийн газрын гишүүн Ч.Ундрамд үүрэгт ажлыг нь хүлээлгэн өгч амжилт хүсэв.
Сайд Ч.Ундрам эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, соёлын өвөө хамгаалах, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх, мэргэжлийн спортын тогтвортой хөгжлийг хангах, залуучуудын хөгжлийг нэгдсэн бодлогоор дэмжих чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Сайд асан Ч.Номин Ч.Ундрам сайдад соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарт хийж бүтээх их үйлсэд нь амжилт хүсэж, яам байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа хүлээлгэн өгөв.
Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо.   Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
“КАННЫН АРСЛАНГУУД 2025” НААДМЫН ҮЕЭР МОНГОЛ УЛСЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОЛОМЖУУД БОЛОН "GOMONGOLIA" ҮНДЭСНИЙ БРЭНДИЙГ ОНЦОЛЖ БАЙНА
Франц Улсын Канн хотноо зохион байгуулагдаж буй "Каннын арслангууд" олон улсын бүтээлч наадмын 72 жилийн түүхэнд анх удаа улс орнууд павильон засаж байгаа бөгөөд Монгол Улс уг бүтээлч наадамд түүчээлэн оролцож, дэлхий дахинд бүтээлч эдийн засаг, соёлын өв болон хөрөнгө оруулалтын чадавхыг харуулсан чухал алхам хийлээ. Энэ нь Монгол Улс дэлхийн бүтээлч болон соёлын салбарт […]
Дэлгэрэнгүй