2025 ОНЫ 06 САРЫН 13
СОЁН ГЭГЭЭРЭЛ, БҮХ НИЙТИЙН СОЁЛЫН БОЛОВСРОЛЫН ЦОГЦ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам Үндэсний нэгдмэл үнэт зүйлсийг бэхжүүлэх хүрээнд бүх нийтийн соёлын боловсролыг сайжруулах ажлыг бодлогынхоо нэгэн багана болгож авч явдаг.
Нийгмийн соён гэгээрлийг нэмэгдүүлж, бүх нийтийн соёлын боловсролыг сайжруулахад төв, орон нутгийн соёлын урлагийн байгууллага, музей, номын сан онцгой чухал үүрэгтэй байдаг. Ийм ч учраас 21 аймаг, 330 суманд байгаа харьяа, орон нутгийн байгууллагуудаараа дамжуулан соён гэгээрлийн ажлуудыг тогтмол зохион байгуулж байна.
Эдгээр ажлуудаас онцлон дурдвал:
Жил бүрийн 11 дүгээр сарыг “Соёлын бүтээлч сар” болгон зарлаж, улс орон даяар театр, чуулгууд соёл урлагийн арга хэмжээ, урлаг уран бүтээлээр амьсгалж, соёлын эдийн засгийн эргэлтийг сайжруулж хэвшсэн.
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” арга хэмжээг улсын хэмжээнд жил бүр зохион байгуулж, ном уншдаг хүүхэд, залуучуудын тоог нэмэгдүүлэх, зохиолч, яруу найрагчдын ном бүтээлийн эдийн засгийн эргэлтийг сайжруулах цогц арга хэмжээ болон хөгжиж байна.
Соёлын сэргэлт аяны хүрээнд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллан, 300 гаруй мянган хүнд соёлын хүртээмж, сургалт, соён гэгээрлийн арга хэмжээг шууд хүргэсэн байна.










Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо. Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй
Санал хүсэлт