Чинбатын Номин
Хуваалцах

Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскаг ССАЖЗ-ын сайд Ч.Номин хүлээн авч уулзаж, залуучуудын хөгжлийг дэмжих цогц стратеги боловсруулах, бодлого төсвийн уялдааг хангах замаар үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагыг төлөвшүүлэх чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай хэлэлцэн, санал солилцлоо.

Уулзалтаар ССАЖЗЯ салбар тус бүрээс дөрвөн албан хаагч томилж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн холбогдох мэргэжилтнүүдтэй хамтарсан ажлын хэсэг байгуулж, ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, залуучуудын хөгжил болон тогтвортой аялал жуулчлалын салбарт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран стратеги төлөвлөгөө боловсруулах, залуучуудын дуу хоолой, үзэл бодлыг шийдвэр гаргах түвшинд тусгаж, идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх зорилгоор олон талт уулзалтуудыг зохион байгуулах хүсэлтэй буйгаа илэрхийлэв. Мөн Соёл, спорт, биеийн тамирын салбарын төсвийн зардлын шинэчлэл болон үр дүнд суурилсан нэгдсэн төлөвлөлтийг хийж, ССАЖЗ-ын яаманд төсвийн шинэчлэл хийхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллахаар тохиролцов.

Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 02 САРЫН 11
МОНГОЛ НҮҮДЭЛЧИН ӨВЛИЙН ФЕСТИВАЛИЙН БЭЛТГЭЛ 50 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Монгол нүүдэлчин өвлийн фестивалийн бэлтгэл ажилтай танилцлаа. Тус фестиваль нь 2025 оны 2-р сарын 16-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх удаа зохион байгуулагдах бөгөөд бэлтгэл ажил одоогийн байдлаар 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Фестивалийн хүрээнд Монгол соёлын биет бус өвийг сурталчлах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний баяр, […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 02 САРЫН 10
“TOURISM WEEK-2025” АРГА ХЭМЖЭЭ “ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-ААР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Tourism Week-2025” арга хэмжээний нээлт өнөөдөр “Үндэсний чуулган”-аар эхэллээ. Тус арга хэмжээг “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо” зохион байгуулж буй бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны ерөнхийлөгч Т.Баттулга болон салбарын 400 гаруй аж ахуйн нэгжийн 600 гаруй төлөөлөгч […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 02 САРЫН 04
“МОНТЕ-КАРЛО-47” ЦИРКИЙН НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ЦИРКИЙН УРАН БҮТЭЭЛЧДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Монакогийн Вант Улсын Монте-Карло хотноо зохион байгуулагдсан “Монте-Карло-47” олон улсын циркийн наадамд амжилттай оролцсон Монголын циркийн уран бүтээлчдийг ССАЖЗ-ын сайд Ч.Номин хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Циркийн олимп хэмээгддэг энэхүү нэр хүндтэй тэмцээнд манай уран нугараачид, акробатчид онцгой амжилт гаргаж, алт, хүрэл цом хүртжээ. Тухайлбал: Т.Буд багштай "X-Roses" уран нугараачид “New Generation category” төрөлд АЛТАН […]
Дэлгэрэнгүй