Чинбатын Номин
Хуваалцах

Тусгай Олимпын Зүүн Азийн Бүсийн Гэр  Бүлийн Манлайллын чуулга уулзалт Улаанбаатар хотноо 2024 оны 8 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэхүү чуулганд БНХАУ, Хонконг, Макао, Тайвань, БНСУ, Монгол зэрэг Зүүн Азийн Тусгай Олимпын 7 гишүүн орны Манлайлагч цэг эхчүүдийн 60-д төлөөлөл оролцож, Тусгай Олимпын тамирчдыг хөгжүүлж нийгэмшүүлэхэд харилцан туршлагаасаа хуваалцах зорилго бүхий уулзалт бөгөөд Тусгай Олимпын Зүүн Азийн Бүсийн Ерөнхийлөгч Фреда Фанг, МТОХ-ны Тэргүүн С.Оюун тэргүүтэй зочид уг чуулганд оролцож, ССАЖЗ-ын сайд Ч.Номин мэндчилгээ дэвшүүллээ.

Чуулганаар өөрийн хүүхдийн онцлогоо хүлээн зөвшөөрөх, тэднийг бусдын адил тэгш эрхтэй иргэн болгож хөгжүүлэх, нийгэмд эерэг хандлагыг түгээх, хүртээмжтэй нийгмийг цогцлооход чиглэж байгаа бөгөөд нийгэмдээ манлайлал үзүүлж яваа эцэг эхчүүд бүс нутгийн хэмжээнд туршлага солилцож, цаашид хүчээ нэгтгэн ажиллахаар цуглажээ.

Мөн энэ удаагийн чуулганд манай улсын орон нутгмйн төлөөлөл Баян Өлгий, Орхон, Өвөрхангай, Дорнод, Дорноговь, Булган, Дархан, Улаанбаатар хотын манлайлагч эцэг эхчүүдийн төлөөлөл оролцож байна.

Чуулганы гол зорилго нь өөрийн хүүхдийн онцлогоо хүлээн зөвшөөрөх, тэднийг бусдын адил тэгш эрхтэй иргэн болгожхөгжүүлэх, нийгмийн хандлагыг өөрчлөх, хүртээмжтэй нийгмийг цогцлоох явцад эцэг эхийн үүрэг, хариуцлага, боломжийг туршлагатай багш нараас сурах, өөрсдийн туршлага, ололт амжилт, бэрхшээлээ хуваалцах, цаашид хүчээ нэгтгэн ажиллах явдал юм.

Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 02 САРЫН 11
МОНГОЛ НҮҮДЭЛЧИН ӨВЛИЙН ФЕСТИВАЛИЙН БЭЛТГЭЛ 50 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Монгол нүүдэлчин өвлийн фестивалийн бэлтгэл ажилтай танилцлаа. Тус фестиваль нь 2025 оны 2-р сарын 16-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх удаа зохион байгуулагдах бөгөөд бэлтгэл ажил одоогийн байдлаар 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Фестивалийн хүрээнд Монгол соёлын биет бус өвийг сурталчлах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний баяр, […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 02 САРЫН 10
“TOURISM WEEK-2025” АРГА ХЭМЖЭЭ “ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-ААР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Tourism Week-2025” арга хэмжээний нээлт өнөөдөр “Үндэсний чуулган”-аар эхэллээ. Тус арга хэмжээг “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо” зохион байгуулж буй бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны ерөнхийлөгч Т.Баттулга болон салбарын 400 гаруй аж ахуйн нэгжийн 600 гаруй төлөөлөгч […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 02 САРЫН 04
“МОНТЕ-КАРЛО-47” ЦИРКИЙН НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ЦИРКИЙН УРАН БҮТЭЭЛЧДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Монакогийн Вант Улсын Монте-Карло хотноо зохион байгуулагдсан “Монте-Карло-47” олон улсын циркийн наадамд амжилттай оролцсон Монголын циркийн уран бүтээлчдийг ССАЖЗ-ын сайд Ч.Номин хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Циркийн олимп хэмээгддэг энэхүү нэр хүндтэй тэмцээнд манай уран нугараачид, акробатчид онцгой амжилт гаргаж, алт, хүрэл цом хүртжээ. Тухайлбал: Т.Буд багштай "X-Roses" уран нугараачид “New Generation category” төрөлд АЛТАН […]
Дэлгэрэнгүй