2023 ОНЫ 12 САРЫН 28
Төрийн өмчийн музейд тусгай зөвшөөрөл гардууллаа
2021 онд батлагдсан музейн тухай хуульд музейн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн хүрээнд эрхлэн эрх зүйн үндсийг тавьсан билээ.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой хууль хоорондын уялдааг хангах хүрээнд өнөөдөр ийнхүү төрийн өмчийн 10 музейд тусгай зөвшөөрөл гардууллаа.
Энэхүү тусгай зөвшөөрөл нь төрөөс музейн үйл ажиллагаа явуулах баталгааг хангаж, дэлхий дахины хөгжлийн зүй тогтлын дагуу хөгжих олон боломжийг бүрдүүлэх юм.
Монгол Улсын Соёлын яамнаас музейн засаглалыг бэхжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, дэд бүтцийн хангамжийг сайжруулах, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх асуудлыг нэгдсэн бодлоготойгоор үе шаттай хэрэгжүүлэх замаар музейн тогтвортой хөгжлийг хангаж, олон улсад өрсөлдөх чадвартай, нийгэм, эдийн засгийн өндөр өгөөжтэй музейн үндэсний сүлжээг бий болгохоор зорьж байна.
Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 02 САРЫН 11
МОНГОЛ НҮҮДЭЛЧИН ӨВЛИЙН ФЕСТИВАЛИЙН БЭЛТГЭЛ 50 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Монгол нүүдэлчин өвлийн фестивалийн бэлтгэл ажилтай танилцлаа. Тус фестиваль нь 2025 оны 2-р сарын 16-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх удаа зохион байгуулагдах бөгөөд бэлтгэл ажил одоогийн байдлаар 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Фестивалийн хүрээнд Монгол соёлын биет бус өвийг сурталчлах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний баяр, […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 02 САРЫН 10
“TOURISM WEEK-2025” АРГА ХЭМЖЭЭ “ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-ААР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Tourism Week-2025” арга хэмжээний нээлт өнөөдөр “Үндэсний чуулган”-аар эхэллээ. Тус арга хэмжээг “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо” зохион байгуулж буй бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны ерөнхийлөгч Т.Баттулга болон салбарын 400 гаруй аж ахуйн нэгжийн 600 гаруй төлөөлөгч […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 02 САРЫН 04
“МОНТЕ-КАРЛО-47” ЦИРКИЙН НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ЦИРКИЙН УРАН БҮТЭЭЛЧДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Монакогийн Вант Улсын Монте-Карло хотноо зохион байгуулагдсан “Монте-Карло-47” олон улсын циркийн наадамд амжилттай оролцсон Монголын циркийн уран бүтээлчдийг ССАЖЗ-ын сайд Ч.Номин хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Циркийн олимп хэмээгддэг энэхүү нэр хүндтэй тэмцээнд манай уран нугараачид, акробатчид онцгой амжилт гаргаж, алт, хүрэл цом хүртжээ. Тухайлбал: Т.Буд багштай "X-Roses" уран нугараачид “New Generation category” төрөлд АЛТАН […]
Дэлгэрэнгүй
Санал хүсэлт