2024 ОНЫ 06 САРЫН 11
УИХ-ЫН СОНГУУЛИЙН 11-Р ТОЙРОГТ МАН-ААС НЭР ДЭВШИГЧ ЧИНБАТЫН НОМИН ТОЙРГИЙН ИРГЭД СОНГОГЧИДТОЙГОО УУЛЗАЖ МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ТАНИЛЦУУЛЛАА
Манай мөрийн хөтөлбөрт хүн амын нягтаршил, газар зүйн онцлогт тохирсон "20 минутын хот" болон бага сургуулиудын цогцолборыг байгуулахаар туссан.
Энэ хүрээнд, шинэ суурьшлын бүсүүд болон хүн амын төвлөрөл эрчимтэй нэмэгдэж буй СХД-ийн 22, 33-р хорооны иргэдтэй уулзаж, хөгжлийн шинэ чиг хандлагыг мөрийн хөтөлбөрт хэрхэн туссаныг танилцууллаа.
Бид иргэдийн өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх, сургууль, ажил, үйлчилгээг ойртуулсан, дахин төлөвлөлт, дэд бүтцийн шинэлэг шийдлүүдийг хэрэгжүүлэх болно.
Мэдээ, мэдээлэл
2024 ОНЫ 09 САРЫН 26
ДЭЛХИЙН БОКСЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
"Улаанбаатар-2024" боксын дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулж буйтай холбогдуулан Дэлхийн Боксын Холбооны ерөнхийлөгч Борис Ван Дэ Ворстыг хүлээн авч уулзлаа. Монголд анх удаа зохион байгуулагдаж байгаа энэхүү тэмцээнд дэлхийн 10 гаруй улсын 170 тамирчид оролцож байгаа бөгөөд тамирчдад Дэлхийн Боксын Холбооны эрэмбийн оноо олгох юм. Уулзалтын үеэр боксын спортын ирээдүйн хөгжил, хүний нөөцийг чадавхжуулах талаар […]
Дэлгэрэнгүй
2024 ОНЫ 09 САРЫН 20
ССАЖЗ-ЫН САЙД Ч.НОМИН CNN-ИЙН СИНГАПУР ДАХЬ САЛБАРЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАВ
Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ч.Номин "Монголд зочлох жил" арга хэмжээний хүрээнд Сингапур дахь CNN агентлагийн удирдлагуудтай уулзлаа. Засгийн газар 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарлаж, “Go Mongolia” үндэсний брэндингийн хүрээнд эх орноо олон улсын түвшинд сурталчлан ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол улс олон улсын хэвлэл мэдээллийн агентлагуудтай хамтран гадаадын хөрөнгө оруулалтыг татах, эдийн […]
Дэлгэрэнгүй
2024 ОНЫ 09 САРЫН 18
TRIP.COM ГРУППТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, энэ хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд ОУ-ын хамтын ажиллагааг бэхжүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх олон талт ажлыг үе шаттайгаар хийж, хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд дэлхий даяар 500 сая гаруй тогтмол хэрэглэгчтэй аялал жуулчлалын платформ болох Trip.com групптэй хамтран ажиллах гэрээг Монгол Улсын Соёл, спорт, аялал […]
Дэлгэрэнгүй
Санал хүсэлт