Чинбатын Номин
Хуваалцах
Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөл, Кино Гүүр Хөгжлийн холбоо хамтран “Хархорум” олон улсын кино наадам нээлтээ хийлээ.
Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан “Хархорум” Олон улсын кино наадмаар хүний эрх, үндсэн эрх чөлөөг сурталчлах, нийтлэг ойлголт, сэдэвчилсэн мэдлэгийг таниулах, кино урлагаар дамжуулан хүний эрхийг дээдлэх зөв хандлагыг төлөвшүүлэх зорилготой.
“Хархорум” Олон улсын кино фестивалиар нийт 15 улсын 22 уран сайхны болон баримтат киног толилуулах бөгөөд энэ сарын 7-12-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Түүнчлэн наадмын үеэр кино уран бүтээлчдэд зориулсан сургалт, хэлэлцүүлгүүд зохион байгуулагдах бөгөөд манай уран бүтээлчид дэлхийн уран бүтээлчдээс туршлага судлах боломжийг бүрдүүлнэ.
Эдгээр уран бүтээлүүд нь дэлхийн шилдэг кино наадмуудаас шагнал хүртсэн найруулагчдийн бүтээлүүд бөгөөд хүний үндсэн эрх болох амьд явах, сурч боловсрох болон бусад бүх эрхийг өгүүлсэн, хөхүүлэн дэмжсэн агуулгатай хүн төрөлхтний тэгш шударга эрхийн төлөө анхаарлаа хандуулсан шилдэг уран бүтээл, баримтат киног үзэгчдэд толилуулах болно.
“Хархорум” Олон улсын кино наадмыг зохион байгуулахад ЗГХЭГ-ын дэргэдэх Хүний эрхийн үндэсний хороо, Хүний Эрхийн Үндэсний Комисс хамтран ажиллаж байгаа бөгөөд нийт уран бүтээлчид болон зохион байгуулагч нартаа талархал илэрхийлж амжилт хүсье.
Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 01 САРЫН 22
NEWSWEEK-ИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЖ, МОНГОЛ УЛСЫГ СУРТАЛЧЛАХ БОЛОМЖИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
55 дахь удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин АНУ-д төвтэй Newsweek хэвлэл мэдээллийн сувгийн төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсыг сурталчлах боломжийн талаар санал солилцлоо. Newsweek нь долоо хоног тутамд дунджаар 100 сая хүнд хүрдэг аж. Уулзалтаар тус сувгаар дамжуулан АНУ-ын уншигчдад Go Mongolia үндэсний брэндийн хүрээнд Монгол Улсыг сурталчлах […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 01 САРЫН 21
"GO MONGOLIA" ҮНДЭСНИЙ БРЭНДИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХӨГЖҮҮЛЭХЭЭР ЭДЕЛМАН ОУ-ЫН БРЭНДИНГ, МАРКЕТИНГИЙН КОМПАНИТАЙ ТОХИРЛОО
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин "Go Mongolia" Үндэсний брэндийг үргэлжлүүлэн хөгжүүлэх, Монгол Улсын өвөрмөц соёл уламжлал, эдийн засгийн боломж бололцоог дэлхий дахинд таниулах чиглэлээр Edelman группийн захирал Ричард Эдэлмантай үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцлоо. "Go Mongolia" Үндэсний брэнд нь Монгол Улсын үндэсний үнэт зүйл, бахархал, хүсэл тэмүүллийг шингээсэн нэгдсэн стратегийн хүрээнд боловсруулсан. Энэхүү брэнд […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 01 САРЫН 18
БНТУ-ЫН ИСТАНБУЛ ХОТОД "МОНГОЛЫН САЙХАН ОРОН" ТОГЛОЛТ БОЛЛОО
Бүгд Найрамдах Турк Улсад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийж байна. Энэхүү айлчлалын хүрээнд талын нүүдэлчдийн соёлын өв, урлаг, уран сайхны дээж болсон “Монголын сайхан орон” тоглолтыг Ази-Европ хоёр тивийг холбосон Турк улсын ард түмэнд толилуулахаар хүрэлцэн ирээд буй нь энэ. Тоглолтыг нээж ССАЖЗ-ын сайд Ч.Номин: “Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа өнө эртний түүхэн […]
Дэлгэрэнгүй