2023 ОНЫ 12 САРЫН 06
“Хархорум” Олон улсын кино фестиваль маргааш эхэлнэ
Олон улсын кино наадмын шагналт найруулагчдын бүтээлийг толилуулах “Хархорум” Олон улсын кино фестиваль маргаашаас эхлэн энэ сарын 12-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
Энэхүү кино фестивальд 15 улсын 22 киног толилуулахаар бэлдсэн бөгөөд Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойн босгон дээр “Хүний эрх 75” сэдвийн хүрээнд зохион байгуулна.
“Хүний эрх 75” сэдвийн хүрээнд эрх тэгш байдал, хүний эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх болоод охид эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хүүхдийн эрх болон бусад эрхийг өгүүлсэн, түгээн дэлгэрүүлсэн бүтээлүүдийг толилуулна.
Tа бүхэн “Хархорум” кино фестивалиар толилуулах кино уран бүтээлийг гэр бүлийнхээ хамтаар зорин очиж, үзэж сонирхохыг урьж байна.
Мэдээ, мэдээлэл
2024 ОНЫ 10 САРЫН 29
СОЁЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧГИЙГ БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСТАЙ БАЙГУУЛЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам Бүгд Найрамдах Казахстан Улсын Соёл, мэдээллийн яам, Аялал жуулчлал, спортын яамтай тус тус хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг […]
Дэлгэрэнгүй
2024 ОНЫ 10 САРЫН 26
"ҮНДЭСНИЙ СОЁЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ” ITM-МОНГОЛИА 2024 ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Тус үзэсгэлэн 25 дахь жилдээ зохион байгуулагдаж буй бөгөөд үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээг Монголын Аялал Жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөр, Соёл, Спорт аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга А.Даваажаргал нар нээж энэ жилийн үзэсгэлэнгийн уриа онцлог, салбарын чиг хандлага болон бодлогын түвшинд төлөвлөж буй ажлыг дурдлаа. Мөн тус арга хэмжээний үеэр Монголын Аялал жуулчлалын […]
Дэлгэрэнгүй
2024 ОНЫ 10 САРЫН 25
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ГУРВАЛСАН ГЭРЭЭГ “БОСТОН КОНСАЛТИНГ ГРУПП” ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИТАЙ БАЙГУУЛЛАА
Соёл, спорт аялал жуулчлал, залуучуудын яам, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо болон “Бостон консалтинг групп” зөвлөх үйлчилгээний компани хооронд аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай гурвалсан гэрээ байгууллаа. Гэрээнд ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Даваажаргал, "Бостон Консалтинг Групп"-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Григорий Рубин, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгч […]
Дэлгэрэнгүй
Санал хүсэлт