Чинбатын Номин
Хуваалцах

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин өнөөдөр (2024.05.29) “Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн  тухай” ЮНИДРУА /Хувийн эрх зүйг нэгтгэх олон улсын хүрээлэн/-гийн конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

“Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай” конвенц нь 5 бүлэг, 21 зүйл, хавсралтаас бүрддэг. Өнөөдрийн байдлаар уг конвенцод дэлхийн 63 улс гарын үсэг зурж, зөвшөөрсөн байна, үүнээс эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу 41 улс нэгдэн орсон, 13 улс соёрхон баталсан бол Франц, ОХУ, Гүрж, Сенегал зэрэг 9 улс гарын үсэг зурсан ч нэгдэн орох, соёрхон батлах талаар ямар нэг шийдвэр гаргаагүй.

“Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай” конвенц нь ЮНЕСКО-гийн 1970 оны “Соёлын үнэт зүйлийг хууль бусаар хилээр гаргах оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай” конвенцууд нь өөр хоорондоо харилцан уялдаатай, нэг нэгнээ дэмжиж, нөхөх зорилготой олон улсын эрх зүйн баримт бичиг юм. Хэдийгээр 1995 оны конвенцод соёлын эд зүйл (cultural objects), 1970 оны конвенцод соёлын өмч (cultural property) /манай улс соёрхон батлахдаа “соёлын үнэт зүйл” гэж орчуулсан/ хэмжээн харилцан адилгүй нэр томьёо хэрэглэсэн ч конвенцын зорилгод хамаарах зүйлс 11 хэсэгт ижил утга агуулгаар тодорхойлон, хэрэглэж байна хэмээн Соёлын сайд Ч.Номин танилцуулав.  

Тэрбээр, 1995 оны конвенцод хулгайлагдсан, хууль бусаар хилээр нэвтрүүлсэн эд зүйлийг нэхэмжлэх хугацаа, уугуул оршин суугчдын соёлын эд зүйлийг өмчлөх эрх, нөхөн төлбөрийн нөхцөл, конвенцын зорилгыг хэрэглэхгүй байх нөхцөл, өмчлөх эрхийг тогтоох үйл ажиллагаа зэрэг 1970 оны конвенцод заагаагүй зарим асуудлыг нарийвчлан зохицуулсан. Энэ нь оролцогч талуудыг соёлын эд зүйлийн хууль бус эргэлтээс сэргийлэх, тэмцэх, хор уршгийг арилгахад зохих хувь нэмэр оруулж байна. Тухайлбал, 2013 онд АНУ-ыг хууль сахиулах байгууллагаас Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, худалдсан Т-батаарын олдворыг эргүүлэн өгөх үйл ажиллагааг 1995 оны конвенцод үндэслэн зохион байгуулсныг дурдаж болно.

Монгол Улсын хувьд гадаадаас соёлын эд зүйлсийг импортлох хэрэгцээ шаардлага бага хэдий ч өөрийн түүх соёл, өв уламжлал, ёс заншилд холбогдох эд зүйлсийг хууль бусаар хилээр гаргахаас урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгож, үндэсний чадавхыг бэхжүүлэх хэрэгцээ шаардлага өндөр байна. Учир нь сүүлийн жилүүдэд тодорхой сэдвийн хүрээнд хөдөө орон нутгийн ард иргэдийн гар дээрээс эд зүйлсийг худалдан авах, эсхүл хулгайлах замаар цуглуулж, зөвшөөрөлгүй хилээр нэвтрүүлэх зөрчил буурахгүй байгааг хууль сахиулах байгууллагаас анхааруулж байна. Түүнчлэн, соёлын эд зүйлийн хууль бус эргэлттэй үр ашигтай тэмцэхийн тулд улс орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, олон улсын эрх зүйн механизмыг ашиглах талаар ЮНЕСКО, ИНТЕРПОЛ, ЮНИДРУА (Хувийн эрх зүйг нэгтгэх олон улсын хүрээлэн) зэрэг олон улсын байгууллага зөвлөсөөр ирсэн.

ЮНЕСКО-гийн 1970 оны “Соёлын үнэт зүйлийг хууль бусаар хилээр гаргах, оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай” конвенц нь соёлын үнэт зүйлийн эсрэг гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагааны шинэ механизмыг бүрдүүлсэн ч зарим зохицуулалт хэтэрхий ерөнхий, эсхүл шаардлагатай зохицуулалт дутуу орхигдсоноос конвенцын зорилгын хүрээнд хэрэглэхэд оролцогч талуудын өмнө багагүй бэрхшээлийг учруулж байв. ЮНЕСКО 1980-аад оноос хулгайлагдсан, хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлийг хууль ёсны өмчлөгчид буцаах, эргүүлэн өгөх үйл ажиллагааг илүү хөнгөвчлөн боловсронгуй болгох, ойлгомжгүй үлдсэн асуудлыг тодорхой болгох, хувийн эрх зүйн хүрээнд зохицуулах боломжийг эрэлхийлж, олон чиглэлээр судалгааны ажлыг эхлүүлсэн байна. Энэхүү 10 гаруй жилийн судалгааны үр дүнд “Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай” ЮНИДРУА-гийн конвенцын төслийг боловсруулж, оролцогч талуудаар хэлэлцүүлэн, 1995 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотноо баталжээ

Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо.   Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй