Чинбатын Номин
Хуваалцах

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хулгайлагдсан эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай” ЮНИДРУА-ийн конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

ЮНЕСКО, 1980-аад оноос эхлэн хулгайлагдсан, хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлийг хууль ёсны өмчлөгчид эргүүлэн өгөх, буцаах үйл ажиллагааны зохион байгуулалтыг хөнгөвчлөх, 1970 оны “Соёлын эд зүйлийн хууль бус экспорт, импорт, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, тэдгээрээс урьдчилан сэргийлэх тухай конвенц”-ын зохицуулалтыг нарийвчлан, боловсронгуй болгох асуудлыг хувийн эрх зүйн хүрээнд зохицуулах боломжийг эрэлхийлж, судалж эхэлсэн. Үүний үр дүнд “Хулгайлагдсан эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай" ЮНИДРУА “Хувийн эрх зүйг нэгтгэх олон улсын хүрээлэн”-гийн конвенцын төслийг боловсруулж, 1995 онд Итали улсын Ром хотноо баталсан байдаг.

Өнөөдрийн байдлаар уг конвенцод дэлхийн 63 улс гарын үсэг зурж, эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу 41 улс нэгдэн орж 13 улс соёрхон баталжээ.

Конвенцыг соёрхон баталснаар Монгол Улсын түүх соёл, өв уламжлал, ёс заншилд холбогдох эд зүйлсийн хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, эгүүлэн, эсхүл буцаан авах үйл ажиллагааг хөнгөвчлөх, олон улсын түвшинд энэ төрлийн гэмт хэрэг зөрчилтэй өргөн хүрээнд хамтран ажиллах, мэдээлэл солилцох хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм.

Мэдээ, мэдээлэл
2024 ОНЫ 10 САРЫН 29
СОЁЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧГИЙГ БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСТАЙ БАЙГУУЛЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам Бүгд Найрамдах Казахстан Улсын Соёл, мэдээллийн яам, Аялал жуулчлал, спортын яамтай тус тус хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг […]
Дэлгэрэнгүй
2024 ОНЫ 10 САРЫН 26
"ҮНДЭСНИЙ СОЁЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ” ITM-МОНГОЛИА 2024 ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Тус үзэсгэлэн 25 дахь жилдээ зохион байгуулагдаж буй бөгөөд үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээг Монголын Аялал Жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөр, Соёл, Спорт аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга А.Даваажаргал нар нээж энэ жилийн үзэсгэлэнгийн уриа онцлог, салбарын чиг хандлага болон бодлогын түвшинд төлөвлөж буй ажлыг дурдлаа. Мөн тус арга хэмжээний үеэр Монголын Аялал жуулчлалын […]
Дэлгэрэнгүй
2024 ОНЫ 10 САРЫН 25
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ГУРВАЛСАН ГЭРЭЭГ “БОСТОН КОНСАЛТИНГ ГРУПП” ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИТАЙ БАЙГУУЛЛАА
Соёл, спорт аялал жуулчлал, залуучуудын яам, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо болон “Бостон консалтинг групп” зөвлөх үйлчилгээний компани хооронд аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай гурвалсан гэрээ байгууллаа. Гэрээнд ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Даваажаргал, "Бостон Консалтинг Групп"-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Григорий Рубин, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгч […]
Дэлгэрэнгүй