Чинбатын Номин
Хуваалцах

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх” журам батлагдав.

Үүнд:

Хүүхдийн насны онцлог хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бүтээлийн нэр төрлийг олшруулж соёлын өв, шинжлэх ухаан, танин мэдэхүйн, сургалтын агуулга бүхий аппликейшн зэрэг цахим бүтээлүүд, өв соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүйн, цуврал контент зэрэг нэвтрүүлгүүд болон хүүхдэд зориулсан уран бүтээлийг ашиглалтын зохицуулалт, бүтээлд тавигдах шаардлагуудыг тусгалаа.Мөн уран бүтээлийг таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, сургалт, судалгаанд ашиглах заалтууд тусган, хүүхдэд зориулсан уран бүтээлийн тоог олшруулах, соёл, урлагаар дамжуулан хүүхэд, багачуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн төлөвшүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй энэхүү журмыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар баталлаа.

Хүүхдэд зориулсан уран бүтээлд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд Соёлын тухай хууль, Иргэний хууль, Оюуны өмчийн тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн батлав.

Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо.   Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй