Чинбатын Номин
Хуваалцах

Манай улсад XX зууны эхэн үе буюу 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй.

Монгол Улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Чингис хаан Үндэсний музей “Монголын музей-100" жил нэгдсэн чуулганыг Өвөрхангай аймгийн Хархорин суманд 2024 оны 09 сарын 05- 07-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү нэгдсэн чуулганд нийслэл хөдөө орон нутгийн музейн салбарын 300 гаруй төлөөлөгчид оролцож музейн салбарт гарсан ололт амжилт, ирээдүйн чиг хандлага хөгжил, тулгамдаж буй асуудлынхаа талаар хэлэлцсэн юм.


Чуулганы үеэр Монгол улс музейн сан хөмрөгийн хувьд баялаг үзмэрийг бий болгож чадсан. Музейн салбарын 100 жилийн түүхэнд гарсан томоохон ахиц дэвшил бол яахын аргагүй Чингис хаан Үндэсний музейн бүтээн байгуулалт юм. Монгол улс бүс нутагтаа төдийгүй дэлхийн өрсөлдөх хэмжээний сүлжээг бий болгохын төлөө цаашид зорин ажиллаж байгаа гэдгийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн онцолж байлаа.


Чингис хаан Үндэсний музейгээс зохион байгуулсан нэгдсэн чуулганы хоёр дахь өдөр музейн нийт ажилтнуудын дунд “Бэсрэг наадам” зохион байгуулагдлаа. Мөн олон улсын музейн өдрөөр ОУ-ын музейн сэдвийн дагуу боловсролын тусгай хөтөлбөр боловсруулан олон нийтэд таниулж, сурталчилж түгээн дэлгэрүүлсэн Дорнод, Хэнтий аймгийн музейн хамт олонд ОУ-ын музейн зөвлөлийн Монгол дахь Үндэсний хорооноос “Хүндэт өргөмжлөл” гардууллаа.

Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо.   Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй