Чинбатын Номин
Хуваалцах

Чингис хаан Үндэсний музей нь гурван дурсгалт газраас илэрсэн олдвороор сан хөмрөгөө баяжуулан үзмэрээ хүлээн авлаа.

МУИС-ийн Археологийн судалгааны төвийн хээрийн шинжилгээний баг Сүхбаатар аймгийн Онгон сумын Таван толгой 2 монгол булшийг 2022 онд малтан судалсан байдаг. Тус булш нь 7 метрийн голчтой цагариган хэлбэрийн чулуун дараастай дурсгал юм. Уг дурсгалаас илэрсэн 26 ширхэг үзмэрийг Соёлын Өвийн Үндэсний Төв сэргээн засварлаж, Чингис хаан Үндэсний музейн зургаадугаар давхарт байрлах Монголын их эзэнт улсын  танхимд үзмэр болгон  дэглэлээ. Эдгээрээс онцлох үзмэр болох XIII-XIV зууны язгууртан эмэгтэйн хос галт шувуун дүрслэлтэй алтан эмээл, хүрэл толь, мөнгөн сав суулга зэрэг болно.

Мөн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутагт орших Балгасан тал буюу "Гол Мод 2" бол Хүннүгийн язгууртны оршуулгын томоохон цогцолбор дурсгалт газар юм. Уг газраас олдсон зарим нэгэн хэрэглэгдэхүүнийг МУИС-ийн Шинжлэх, ухаан технологийн Улаанбаатар паркаас хүлээлгэн өглөө. Мөн тус байгууллагаас 2023 оны 10 дугаар сард Говьсүмбэр аймгийн төвөөс 18 км зайд орших Их Сансар хэмээх дурсгалт газарт хийгдсэн археологийн авран хамгаалах малтлага судалгаагаар илэрсэн хүннүгийн үед хамаарах дөрвөн булш оршуулгын дурсгалаас илэрсэн  үнэт чулуун чимэглэлтэй бүсний арал тэргүүтэй үзмэрүүдийг хүлээн авлаа. Эдгээр дурсгалууд нь музейн гуравдугаар давхарт байрлах Эртний төрт улсуудын танхимд дэглэгдэхээр төлөвлөж байна.

Дээрх малтлагаас гарсан олдворуудыг хүлээлгэн өгсөн нэр бүхий хүмүүст Чингис хаан Үндэсний музейн сан хөмрөгийг баяжуулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Чингис хаан  болон  Монголын төрт улсуудын  түүхэнд холбогдох  соёлын өвийн  дурсгалыг цуглуулах ажилд идэвх гаргасанд нь талархал илэрхийлэн “Батламж” гардуулан өглөө.

Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо.   Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй