2024 ОНЫ 02 САРЫН 17
“Шинийн наймны Цагаан дара эх” үзэсгэлэн дэлгэгдлээ
Хаврын тэргүүн сарын шинийн наймны билигт сайн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Богд Хааны Ордон музейгээс уламжлал ёсоор хаврын тэргүүн сарын шинийн наймны өдөр “Шинийн наймны Цагаан дара эх” үзэсгэлэнгээ дэлгэлээ.
Энэхүү үзэсгэлэнг МБШТөв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурханы Шашны Дээд Сургуулийн Урлахуйн ухааны урлаачтай хамтран зохион байгуулж буй бөгөөд энэ сарын 27-ны өдрийг хүртэл түмэн олонд толилуулна.
“Шинийн наймны цагаан дара эх” үзэсгэлэнд нэг өдөрт бүтээсэн 30 гаруй Цагаан дара эх бүтээлийг тахилын эд зүйлсийн хамт дэлгэн үзүүлнэ. Мөн зочдод зориулан “Нэг өдрийн цагаан дара эх, таван тахил” боловсролын хөтөлбөрийг явуулна. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 01 САРЫН 22
NEWSWEEK-ИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЖ, МОНГОЛ УЛСЫГ СУРТАЛЧЛАХ БОЛОМЖИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
55 дахь удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин АНУ-д төвтэй Newsweek хэвлэл мэдээллийн сувгийн төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсыг сурталчлах боломжийн талаар санал солилцлоо. Newsweek нь долоо хоног тутамд дунджаар 100 сая хүнд хүрдэг аж. Уулзалтаар тус сувгаар дамжуулан АНУ-ын уншигчдад Go Mongolia үндэсний брэндийн хүрээнд Монгол Улсыг сурталчлах […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 01 САРЫН 21
"GO MONGOLIA" ҮНДЭСНИЙ БРЭНДИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХӨГЖҮҮЛЭХЭЭР ЭДЕЛМАН ОУ-ЫН БРЭНДИНГ, МАРКЕТИНГИЙН КОМПАНИТАЙ ТОХИРЛОО
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин "Go Mongolia" Үндэсний брэндийг үргэлжлүүлэн хөгжүүлэх, Монгол Улсын өвөрмөц соёл уламжлал, эдийн засгийн боломж бололцоог дэлхий дахинд таниулах чиглэлээр Edelman группийн захирал Ричард Эдэлмантай үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцлоо. "Go Mongolia" Үндэсний брэнд нь Монгол Улсын үндэсний үнэт зүйл, бахархал, хүсэл тэмүүллийг шингээсэн нэгдсэн стратегийн хүрээнд боловсруулсан. Энэхүү брэнд […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 01 САРЫН 18
БНТУ-ЫН ИСТАНБУЛ ХОТОД "МОНГОЛЫН САЙХАН ОРОН" ТОГЛОЛТ БОЛЛОО
Бүгд Найрамдах Турк Улсад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийж байна. Энэхүү айлчлалын хүрээнд талын нүүдэлчдийн соёлын өв, урлаг, уран сайхны дээж болсон “Монголын сайхан орон” тоглолтыг Ази-Европ хоёр тивийг холбосон Турк улсын ард түмэнд толилуулахаар хүрэлцэн ирээд буй нь энэ. Тоглолтыг нээж ССАЖЗ-ын сайд Ч.Номин: “Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа өнө эртний түүхэн […]
Дэлгэрэнгүй
Санал хүсэлт