2024 ОНЫ 05 САРЫН 09
“ШИНЭ ҮЕИЙН БАГШ-2024” ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийслэлийн ЕБС-ийн багш, ажилтан албан хаагчдыг хамруулсан “Шинэ үеийн багш-2024” зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Энэхүү зөвлөгөөн нь зөвхөн боловсролын чиглэлээр хязгаарлагдалгүй соёлын салбартай хамтран ажиллах замаар уялдаа холбоогоо улам бэхжүүлэх юм.
Тухайлбал, "Бүх нийтийн соёлын боловсрол" арга хэмжээний хүрээнд Соёлын яамнаас соёлын байгууллагын ажилтнуудыг бэлтгэхээс гадна энэ удаад ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжим, дүрслэх урлаг, технологийн багш, номын санчдыг "Соёлын боловсролын сургагч багш”-аар бэлтгэсэн. Ингэснээр хүүхдүүдэд соёлын боловсрол олгох үйл явцад багш нар шууд оролцох боломжтой болж байна.

Мөн Соёлын яамнаас боловсролын салбартай хамтран багш нарыг "Соёлын боловсролын үндэсний сургагч багш”-ийг бэлтгэх, хүүхдийн чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд чиглэсэн олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа нь цаашид хүүхэд залуусын соёлын боловсролд эерэг нөлөө үзүүлнэ.
Түүнчлэн Нийслэлийн хэмжээнд "Музей үзэх гоё", "Морин хуур”, Соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх “Өвлөн уламжлагч” хөтөлбөр зэрэг соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр олон ажил зохион байгуулж, иргэд, сурагчдыг татан оролцуулж эхэлснийг дурдах нь зүйтэй. Ийм маягаар боловсролын байгууллагууд соёлын байгууллагатай хамтран ажиллах нь олон талын ач холбогдолтой бөгөөд цаашид ч энэ уялдаа холбоог улам бэхжүүлэхээр ажиллаж байна.
Эрүүл нийгмийг бүтээхэд боловсрол чухал үүрэгтэй. Харин соёлтой иргэнийг төлөвшүүлэхэд соёлын байгууллагын үйл ажиллагаа зайлшгүй шаардлагатай. Тиймээс соёл, боловсролын салбар уялдан, хамтрах ажиллах нь ирээдүйн хөгжлийн суурь болно.

Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо. Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй
Санал хүсэлт