Чинбатын Номин
Хуваалцах
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН Жамъянгийн ЦЭЦГЭЭ (1945-2025)
Монгол Улсын Гавьяат жүжигчин Жамъянгийн Цэцгээ нь 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр таалал төгсөж, гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамт олон найз нөхөд болон Монголын сонгодог урлагт хайртай үзэгч, сонсогчдод нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Ж.Цэцгээ 1945 онд Улаанбаатар хотод төрсөн.
1959-1964 онд ОХУ-д П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийг найрал дууны удирдаач мэргэжлээр, 1968-1974 онд Ленинград хотын Римский Корсаковын нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийг дуулаачийн мэргэжлээр суралцаж төгссөн.
1964 оноос ҮУИТ-т (УАДБЧ) туслах хормейстер, МУК (ХБДУС)-д найрал дууны багшаар,
1974-2005 онд УДБЭТ-т гоцлол дуучнаар тус тус ажиллажээ. Тэрбээр МУК, СУИС, СИТИ их сургуулиудад багшилж, олон сайхан шавь нар төрүүлсэн.
Бүтээсэн дүрүүд:
• Б.Сметан ХУДАЛДАГДСАН БЭР-Эсмеральда
• В.Мурадели ОКТЯБРЬ - Лена
• Ж.Верди ТРАВИАТА - Виолетта
• Ж.Верди ТРУБАДУР - Инес
• Ж.Бизе КАРМЕН – Фраскита
• Ж.Россини СЕВИЛИЙН ҮСЧИН – Розина
• Ж.Верди РИГОЛЕТТО – Жильда
• В.А.Моцарт УВДИСТ ЛИМБЭ – Шөнийн хатан, I хатагтай
• М.Коваль ЧОНО БА ДОЛООН ИШИГ – Мэдэмхий хөх
• П.И.Чайковский ИОЛАНТА – Бригитта
• Б.Ямпилов ШИДЭТ ВААР – Янжмаа, Осина
• Д.Лувсаншарав НҮЦГЭН НОЁН – Цэцгийн хатан
• Ж.Перголези ЗАРЦ ХАТАГТАЙ – Серпина
• Д.Лувсаншарав ШИВЭЭ ХИАГТ – Гэрэл зэрэг үндэсний болон сонгодог дуурийн өвөрмөц олон дүрийг уран чадварлаг бүтээжээ. Түүний урын санд Альябовын Алтан гургалдай романс зүй ёсоор ордог билээ.
Жамъянгийн Цэцгээгийнх бол Монголын хөгжмийн урлагт их хувь нэмэр оруулсан, удам дамжсан урлагийн гэр бүлийн төлөөлөл юм. Түүний аав Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Гомбодоржийн Жамъян, дүү доктор, профессор Ж.Баярсайхан, хүү Төрийн соёрхолт “Камертоны” Д.Болд...
Монголын дуурийн урлагийн нэрт дуучин, жүжигчин Ж.Цэцгээгийн уран бүтээл, хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж 2015 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор шагнажээ.
Талийгаачийн гэгээн дүр, тайзнаа бүтээсэн дүрүүд, хүнлэг энэрэнгүй, ажилч хичээнгүй, төлөв даруу зан чанар нь Монгол хүн бүрийн сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно. Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо.   Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй