Чинбатын Номин
Хуваалцах

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлиг”-ийг хэрэгжүүлэх зорилгоор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2024” арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2024 оны 09 дүгээр сарын 13-аас 22-ны өдрүүдэд улс орон даяар нэг өнгө төрх, нэгдмэл агуулгатай нийтийн номын сан, соёл, урлагийн байгууллагуудын оролцоотойгоор соёл, урлагийн болон бүх шатны боловсролын байгууллагууд, ном  хэвлэн нийтлэгчид, иргэд, олон нийтийг хамруулан зохион байгуулж байна.


Зохиолч, хэвлэн нийтлэгчид бүтээлээ нийтэд толилуулж, үзэсгэлэн, уралдаан өдөрлөг, уншигч зохиолчдын уулзалт, номын нээлт, бүтээлийн үзэсгэлэн, ном унших идэвх, санаачилгыг өрнүүлсэн, уншлагыг дэмжсэн  “Илүү их уншъя” уриатай  Номын баярын нэгдсэн арга хэмжээ Сүхбаатарын талбайд эхэллээ.


Аливаа улс үндэстний хувьд эх хэл түүнийг тэмдэглэж ирсэн бичиг нь тухайн үндэстэн оршин байх үндэс, тусгаар тогтнолын баталгаа болдог билээ. Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Үндэсний бичиг, соёлын жил” болгон зарлан монгол бичиг, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, хүүхэд залуучуудад сурталчлан таниулах  ажлууд өрнөж байна.

Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо.   Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй