Хүн төрөлхтний соёл иргэншлийн үнэт өв, дэлхийд хосгүй монгол наадмаа сэтгэл догдлон хүлээн суугаа наадамчин олон түмэндээ Тулгар төр байгуулагдсаны түүхт 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Бидний түүх соёлын дархлаа болсон Үндэсний их баяр наадам бол монголчууд бидний төдийгүй Хүн төрөлхтний соёлын үнэт өв билээ!
Үндэсний ижилсэл, ондоошлын бүрэн илэрхийлэл, бидний оршихуйн бэлгэдэл болсон Үндэсний их баяр наадмаа дэлхий дахинаа тархан суурьшсан элэг нэгт Монгол түмэн минь бахархан тэмдэглээрэй!