Чинбатын Номин
Хуваалцах
Соёлын сайд Ч.Номин Үндэсний номын санд хадгалагдаж буй судар ном, хэвлэмэл бүтээгдэхүүний хадгалалт хамгаалалттай танилцлаа. Номын сангийн шинэ салбар ашиглалтад орохоос өмнө ном, судрын тоо 7 дахин, барилгын талбай, багтаамжийг номын сангийн стандартад нийцүүлэн тооцоолж, үзэхэд 4-9 дахин хэтэрсэн байсан.
Тэгвэл шинэ салбар ашиглалтад орсноор номын сангийн ачаалал буурч ном судруудыг стандартын дагуу хадгалах боломж бүрдсэн бөгөөд үргэлжлүүлэн төв байрны архитекторын өвөрмөц шийдэл, сонгодог загварыг алдагдуулахгүйгээр их засвар хийх төсвийг 2025 оны улсын төсөвт суулган шийдвэрлэхээр төлөвлөж байна.
Мэдээ, мэдээлэл
2024 ОНЫ 06 САРЫН 15
ИННОВАЦЫН ШИЙДЛҮҮД ШИНГЭСЭН МОНГОЛ ГЭР УРЛАДАГ "МОН ӨРГӨӨ" КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Тэд шинэлэг бүтээлээ хэдийн АНУ-руу экспортолж эхэлсэн бөгөөд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг бүрэн утгаар нь хөгжүүлж буй ААН юм. Ийм залуусаа бид дэмжиж, иргэд эрүүл, аюулгүй, утаагүй сууцанд амьдрах боломжийг хангах үүднээс мөрийн хөтөлбөртөө эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй амины орон сууц, барих, засварлахад хөнгөлөлттэй зээл олгох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгасан.
Дэлгэрэнгүй
2024 ОНЫ 06 САРЫН 12
БНАЛАУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТОНГЛУН СИСҮЛИТИЙГ СОЁЛЫН САЙД Ч.НОМИН ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД УГТЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж буй БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит гэргий Нали Сисүлит-ийн хамт Чингис хаан Үндэсний музейд зочлов. Зочдыг Соёлын сайд Ч.Номин угтан авч, зочид тус музейн Их монгол улсын танхим”, “Чингис хааны угсааны хаад, язгууртны танхим”-ыг үзэж, сонирхов. Үүний дараагаар Ерөнхийлөгч Тонглун Сисүлит гэргий Нали Сисүлит-ийн хамт […]
Дэлгэрэнгүй
2024 ОНЫ 06 САРЫН 11
МОНГОЛ АРДЫН НАМЫН 2024 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ ТАНИЛЦАНА УУ
     
Дэлгэрэнгүй