Чинбатын Номин
Хуваалцах

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүд өнөөдөр Үндэсний номын сангийн шинэ салбарын үйл ажиллагаатай танилцлаа.

Номын сангийн шинэ барилга нь 11 давхар, 16 уншлагын танхимтай, 530 хүнд зэрэг үйлчлэх боломжтой. Тусгай хэрэгцээт иргэд, хүүхэд, гэр бүлд хүртээмжтэй олон улсын стандарт шаардлагад нийцсэн бүтээн байгуулалт юм.

Мөн үеэр БСШУСБХ-ны гишүүдэд ССАЖЗ-ын сайд Ч.Номин салбарын бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн талаар товч танилцууллаа. Тодруулбал, сүүлийн 4 жилийн хугацаанд соёлын салбарын бүтээн байгуулалт эрчимжиж 88 соёлын байгууламж ашиглалтад орж, салбарын хууль эрх зүй, хүний нөөц, ажилтан албан хаагчдын нийгмийн баталгаа сайжирсан талаар танилцуулав. Мөн аялал жуулчлал, спорт болоод нийт хүн амын 30 орчим хувийг эзэлж буй залуучуудад тулгамдаж буй асуудлууд, өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөөгөө танилцуулав.

Үүний дараагаар байнгын хорооны гишүүд асуулт, хариулт авч, санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд Ч.Ундрам даргатай УИХ-ын БСШУСБХ-ны гишүүд Үндэсний номын сангийн болон ССАЖЗЯ-ны төлөөллүүдэд амжилт хүсэж, цаашид тулгамдсан асуудал, бэрхшээлийг шийдвэрлэхэд анхаарч, хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 02 САРЫН 11
МОНГОЛ НҮҮДЭЛЧИН ӨВЛИЙН ФЕСТИВАЛИЙН БЭЛТГЭЛ 50 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Монгол нүүдэлчин өвлийн фестивалийн бэлтгэл ажилтай танилцлаа. Тус фестиваль нь 2025 оны 2-р сарын 16-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх удаа зохион байгуулагдах бөгөөд бэлтгэл ажил одоогийн байдлаар 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Фестивалийн хүрээнд Монгол соёлын биет бус өвийг сурталчлах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний баяр, […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 02 САРЫН 10
“TOURISM WEEK-2025” АРГА ХЭМЖЭЭ “ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-ААР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Tourism Week-2025” арга хэмжээний нээлт өнөөдөр “Үндэсний чуулган”-аар эхэллээ. Тус арга хэмжээг “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо” зохион байгуулж буй бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны ерөнхийлөгч Т.Баттулга болон салбарын 400 гаруй аж ахуйн нэгжийн 600 гаруй төлөөлөгч […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 02 САРЫН 04
“МОНТЕ-КАРЛО-47” ЦИРКИЙН НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ЦИРКИЙН УРАН БҮТЭЭЛЧДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Монакогийн Вант Улсын Монте-Карло хотноо зохион байгуулагдсан “Монте-Карло-47” олон улсын циркийн наадамд амжилттай оролцсон Монголын циркийн уран бүтээлчдийг ССАЖЗ-ын сайд Ч.Номин хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Циркийн олимп хэмээгддэг энэхүү нэр хүндтэй тэмцээнд манай уран нугараачид, акробатчид онцгой амжилт гаргаж, алт, хүрэл цом хүртжээ. Тухайлбал: Т.Буд багштай "X-Roses" уран нугараачид “New Generation category” төрөлд АЛТАН […]
Дэлгэрэнгүй