2024 ОНЫ 01 САРЫН 29
Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна
Уламжлал ёсоор өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Улсын Драмын Эрдмийн театрын барилгын сэргээн засварлалтын ажил үргэлжилж байна
1960 онд ашиглалтад орсон УДЭТ-ын барилгын унаган төрхийг хадгалан сэргээн засварлах жил үргэлжилж байна. Сэргээн засварлалтын ажил одоогийн байдлаар 80 орчим хувьтай үргэлжилж байгаа бөгөөд энэ оны 1-р улиралд багтаан ашиглалтад орно.
Чойжин ламын сүм музей хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байгууллагаар шалгарлаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих чиглэлээр бүтээлч санаачилгыг өрнүүлж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлж “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг төрийн болон төсөвт, орон нутгийн байгууллага”-аар Чойжин ламын сүм музей шалгарав.
Соёлын өвийн үндэсний төвд “Сэргээн засварлагдсан бүтээлүүд-2023” үзэсгэлэн нээлтээ хийлээ
Нийтийн өмчийн түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах ажлын хүрээнд 2023 онд улсын 9 музей, 18 аймгийн музей, орон нутгийн 2 музей, шашны 1 байгууллага зэрэг нийт 30 байгууллагын 165 ширхэг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг тус төвийн 14 сэргээн засварлагч сэргээн засварлажээ.
“Gobi” уран зураг, уран баримал хосолсон үзэсгэлэн байгалийн түүхийн музейд дэлгэгдлээ
Энэхүү үзэсгэлэн нь Байгалийн түүхийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй байгалийн сэдэвт уран зураг, Монголын урчуудын эвлэлийн зураач, барималчдын үзэсгэлэнт байгалийг илтгэсэн бүтээлүүдийг нийтийн хүртээл болгож байна.
Чингис хаан Үндэсний музейд “Түүх, соёлын өв” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа
Тус хурлаар Төв аймгийн Бүрэн сумын түүх, археологи, биет болон биет бус соёлын өвийн сүүлийн үеийн судалгааны үр дүн, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага зэрэг сэдвийн хүрээнд 12 илтгэл хэлэлцүүлэв.
Говь-Алтай аймгийн музейн үзүүллэг, дэглэлтийн төлөвлөгөөг танилцуулж батлууллаа
Монголын Үндэсний музей нь Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газар, Говь-Алтай аймгийн музейн захиалгаар Говь-Алтай аймгийн шинэ музейн үзүүллэг, дэглэлтийн төлөвлөгөөг боловсруулж захиалагчид танилцуулан батлууллаа.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Евсиков Алексей Николаевич Монголын Үндэсний музейд зочиллоо
Энэ үеэр Элчин сайд Евсиков Алексей Николаевич ОХУ-аас музейн мэргэжилтнүүдийг Монголд урьж хамтран ажиллах зэрэг олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, Go Mongolia брендингийн хүрээнд Монголд зочлох жуулчдад зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах асуудлаар санал солилцлоо.
Соёлын дэд сайд П.Баттөр БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атеш тэргүүтэй төлөөлөгчдийн хүлээн авч уулзлаа
Уулзалтаар Монгол-Туркийн соёлын хамтын ажиллагаа болон цаашид хамтран бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулж, музейн стандартыг мөрдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцов.
77 дахь удаагийн каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа
БНФУ-ын Канн хотноо жил бүр зохион байгуулагддаг Каннын олон улсын кино наадам нь 77 дахь удаагаа 2024 оны 05 дугаар сарын 14-25-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
Морин хуурын чуулгын 2024 оны анхны тоглолт "Торгоны хээ" ардын дууны цуврал тоглолт амжилттай зохион байгууллаа
Төрийн тэргүүн зэргийн "Чингис хаан" одонт, Монгол Улсын "Соёлын элч" Морин хуурын чуулгын 2024 оны анхны тоглолт "Торгоны хээ" ардын дууны цуврал тоглолт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 02 САРЫН 11
МОНГОЛ НҮҮДЭЛЧИН ӨВЛИЙН ФЕСТИВАЛИЙН БЭЛТГЭЛ 50 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Монгол нүүдэлчин өвлийн фестивалийн бэлтгэл ажилтай танилцлаа. Тус фестиваль нь 2025 оны 2-р сарын 16-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх удаа зохион байгуулагдах бөгөөд бэлтгэл ажил одоогийн байдлаар 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Фестивалийн хүрээнд Монгол соёлын биет бус өвийг сурталчлах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний баяр, […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 02 САРЫН 10
“TOURISM WEEK-2025” АРГА ХЭМЖЭЭ “ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-ААР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Tourism Week-2025” арга хэмжээний нээлт өнөөдөр “Үндэсний чуулган”-аар эхэллээ. Тус арга хэмжээг “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо” зохион байгуулж буй бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны ерөнхийлөгч Т.Баттулга болон салбарын 400 гаруй аж ахуйн нэгжийн 600 гаруй төлөөлөгч […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 02 САРЫН 04
“МОНТЕ-КАРЛО-47” ЦИРКИЙН НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ЦИРКИЙН УРАН БҮТЭЭЛЧДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Монакогийн Вант Улсын Монте-Карло хотноо зохион байгуулагдсан “Монте-Карло-47” олон улсын циркийн наадамд амжилттай оролцсон Монголын циркийн уран бүтээлчдийг ССАЖЗ-ын сайд Ч.Номин хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Циркийн олимп хэмээгддэг энэхүү нэр хүндтэй тэмцээнд манай уран нугараачид, акробатчид онцгой амжилт гаргаж, алт, хүрэл цом хүртжээ. Тухайлбал: Т.Буд багштай "X-Roses" уран нугараачид “New Generation category” төрөлд АЛТАН […]
Дэлгэрэнгүй
Санал хүсэлт