2023 ОНЫ 12 САРЫН 24
Өөдөө тэмүүлэх "Go Mongolia"
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж "Welcome to Mongolia"-г түлхүүр үгээ болгож манай улсын өнгө төрхийг тодорхойлж байсан бол цаашид аялал жуулчлалын салбараас гадна эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлага, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг шингээсэн Монгол Улсын нэгдсэн дүр төрх, онцлог, мөн чанарыг илэрхийлэх түлхүүр үгийг тогтоон хэрэглэх шаардлагатай болсон.

Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн Экспортыг дэмжих төслийн дэмжлэгтэйгээр Эделмань олон улсын брэндинг, маркетингийн компани, үндэсний зөвлөх, холбогдох байгууллага, бүтээлч багтай хамтран Монгол Улсын үндэстний брэндийн дизайны олон улсын зах зээл дэх өрсөлдөх чадварыг судалж, олон улсад танигдах үндэсний брэндийн харагдах байдал, дүрслэлийг боловсруулан, үндэсний нэгдмэл үнэт зүйл, үндэстний брэндинг, маркетингийн стратегийг тодорхойлон, маркетингийн стратегийн төлөвлөгөө боловсрууллаа.

Судалгааны үр дүнд Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, олон нийттэй харилцах бодлогын хүрээнд соёлын болоод аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, Монгол Улс болоод монгол хүний талаарх эерэг сэтгэгдлийг төрүүлэх үндэсний онцлог бүхий түлхүүр үгийг тодорхойлсон.
Монгол Улс дэлхийд Монголд зочлох жилийг тохиолдуулан гаргасан Welcome to Mongolia брэндийг 2022 онд зарлаж, олон улсад Монгол Улсад зочлохыг илтгэж, үр дүн, ач холбогдлоо өгсөн бол харин 2024 оноос Монгол Улсыг бүрэн илэрхийлэх “MonGOlia, Always Moving” брэндийг дэлхий дахинаа зарлахад бэлэн боллоо.

Залуус давамгайлсан өнөө цагийн нийгэмд “Өөдөө тэмүүлэх Монгол” хэмээн уриалах утгыг агуулж байгаа бол олон улсад “Монголд зочилж шинийг мэдэр”, “Монголд очиж өөр хаана ч олохгүй шинэ боломжийг ол” гэх мэт салбар салбарыг сурталчилж болох өргөн утга агуулгыг багтааж байгаа энгийн атлаа хүчирхэг түлхүүр үг болох нь судалгааг нотлогдсон.
Олон улсын сайн туршлагаас үзвэл үндэсний брэнд түлхүүр үг, өнгө төрх нь дунджаар 5-10 жилийн настай байдаг бөгөөд улс орны хөгжлийн бүтэн нэг үеийн өнгө төрхийг илтгэж, тухайн цаг үед амьдарч буй ард иргэдийн сэтгэл зүрхэнд хоногшсон, үндэсний бахархлыг төрүүлдэг. Иймд Монголчуудын хүсэл зорилго, нөөц боломж, хөгжлийн загварыг дунд, урт хугацаанд илэрхийлэх, хувьсан өөрчлөгдөж буй цаг үеийн сорилтыг даван туулах чадамжтай “Go Mongolia” брэнд Монгол Улсыг илтгэх болно.
Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо. Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй
Санал хүсэлт