Чинбатын Номин
Хуваалцах

СОЁЛЫН ӨВ

“Монгол нүүдлийн зан үйл” өв болон “Наурыз” баяр өвийг ЮНЕСКО-д бүртгүүлэв.

6 төрлийн 16 үлэг гүрвэлийн олдворыг эх орондоо авч ирэв.

Флоренц, Пармагийн их сургуульд Монголын соёлын төвийг нээв.

Монголын түүх, соёлын 645 мэдээлэл, виртуал үзүүлэн Google Arts & Culture-д орлоо.

Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь үзэсгэлэн Монгол Улсад дэлгэгдэв.

Historia сэтгүүлийн “Шилдэг түүхэн үзэсгэлэн”-р “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн шалгарав.

National Geographic-аас заавал зочлох 20 музейн нэгээр Чингис хаан Үндэсний музейг нэрлэв.

Музейн долоо хоног арга хэмжээг тогтмол зохион байгуулж, 124,115 үзэгч хамрагдав.

Нүүдэлчин дэлхийн соёлын фестивальд 12 улсын төлөөлөл оролцож, 169 мянган хүн зочлов.

СОЁЛ, УРЛАГ

2024 онд Соёлын арга хэмжээнд давхардсан тоогоор 13.2 сая хүн хамрагдав.

“Соёлын бүтээлч сар-2024”-т аянд 1,069,969 иргэн хамрагдав.

Монгол төрийн Үндэсний хөгжмийн их найрал Берлиний филармонийн Grand Hall-д тоглов.

А.Очирболдын “Ирээдүйгээс өнөөдрийг дахин нээхүй” үзэсгэлэн Венецийн биеннальд дэлгэгдэв.

2024 оныг “Үндэсний бичиг соёлын жил” болгон зарлав.

“МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулав.

“Монгол Наадам арт” үзэсгэлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдав.

Морин хуурын найрал Узбекистан, Туркменистан улсад тоглов.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

2024 онд 800 мянга гаруй жуулчин жуулчин хүлээн авч, салбарын орлог 1.5 тэрбум ам.долларт хүрэв.

“Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлэхээр тогтов.

World Travel Market, CITM арга хэмжээнд Go Mongolia нэгдсэн брэндийн дор оролцов.

Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хүрээнд BCG, TRIP.com групптэй хамтын ажиллагаа эхлүүлэв.

ITM-МОНГОЛИА 2024 аялал жуулчлалын үзэсгэлэнг зохион байгуулав.

Дотоодын нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлж орон нутагт нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэв.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛС ДАХЬ СУРТАЛЧИЛГАА

ОУ-ын хэвлэл мэдээллээр Монгол Улсыг сурталчлах нийтлэл, нэвтрүүлгүүд 166,5 сая хүнд хүрэв.

Монголын талаарх ойлголт 73 хувиар, монгол орны тухай сонирхох байдал 126 хувиар нэмэгдэж, эерэг сэтгэгдэл 137 хувиар өсөв.

Парис хотноо “Монголиа Хаус” төслийг хэрэгжүүлж 63,000 зочдод соёлын өвөө таниулан, сурталчлав.

Go Mongolia арга хэмжээг БНСУ, БНХАУ, Швейцар, Вьетнам улсад зохион байгуулав.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

Байгалийн түүхийн музейн шинэ барилгын бүтээн байгуулалт эхлэв.

Хүүхэд залуучуудын театр ашиглалтад оров.

Улсын Драмын эрдмийн театрыг 63 жилийн дараа сэргээн засварлав.

Үндэсний номын сангийн шинэ салбар ашиглалтад оров.

Соёлын төв 3, Спорт цогцолбор 3 ашиглалтад оров.

НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТ

“Цаг гаргая” аяныг 21 аймаг, нийслэл, 9 дүүрэгт зохион байгуулав.

Нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651,706 хүн хамрагдав.

Парис-2024 Олимп, Паралимпын наадмаас олимпын мөнгө, паралимпын 1 алт, 3 мөнгөн медаль хүртэв.

ОУ-ын чанартай уралдаан, тэмцээнээс шигшээ багийн баг тамирчид 80 медаль хүртэв.

11 хүүхдийг Английн Премьер лигийн Фүлам академид хамруулахаар болов.

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль эцэслэн батлагдав.

Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай ЮНИДРУА-ийн конвенцыг соёрхон батлав.

Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо.   Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй