2024 ОНЫ 02 САРЫН 06
60 дахь удаагийн Венецийн Биенналийн үеэр Go Mongolia Монгол Улсыг олон улсад сурталчлах арга хэмжээг зохион байгуулна
Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккарретаг Соёлын яаманд хүлээн авч уулзаж, хоёр орны соёлын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцлоо.
Уулзалтаар Венецийн дүрслэх урлагийн 60 дахь удаагийн Биеннальд монгол уран бүтээлчид оролцож, монголын павильоныг байгуулах, үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монгол Улсыг олон улсад сурталчлах Go Mongolia арга хэмжээг зохион байгуулах талаар дуулгалаа. Мөн Биеннальд оролцсоны дараагаар тус улсын Флоренц болон Пармагийн их сургуульд Монголын соёлын хоёр төвийг нээхээр болсныг Элчин сайдад мэдээлж, энэ нь монгол өв соёлыг Итали төдийгүй Европ тивд сурталчлан таниулахад онцгой чухал үүрэг гүйцэтгэхийг онцлон тэмдэглэлээ.
Элчин сайд Жованна Пиккаррэта нь итгэмжлэх жуух бичгээ бариад эхний уулзалтаа хийж байгаа нь хоёр орны харилцаанд нэн чухал гэдгийг дурдахын зэрэгцээ цаашид соёлын харилцааг эрчимтэй хөгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар хэллээ. Мөн Итали Улсын сэргэн мандалтын үеийн алдартай уран зураачдын бүтээлийг Монгол Улсад дэлгэн үзүүлэх саналтай буйгаа илэрхийлж, талууд энэ чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
Уулзалтын төгсгөлд хоёр улсын Засгийн газар хоорондын “Соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарт 2022-2025 онд хамтран ажиллах Засгийн газар хоорондын хөтөлбөр”-ийг байгуулсан бөгөөд тус хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд мэргэжлийн дуулаач, хувцас загвар, уран зураг сэргээн засварлах чиглэлд Итали Улсаас мэргэжилтнүүдийг урьж, мастер класс сургалт зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар болов.
Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо. Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй
Санал хүсэлт