Чинбатын Номин
Хуваалцах

Аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Tourism Week-2025” арга хэмжээний нээлт өнөөдөр “Үндэсний чуулган”-аар эхэллээ. Тус арга хэмжээг “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо” зохион байгуулж буй бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны ерөнхийлөгч Т.Баттулга болон салбарын 400 гаруй аж ахуйн нэгжийн 600 гаруй төлөөлөгч оролцож байна.

Нээлтийн үеэр ССАЖЗ-ын сайд Ч.Номин хэлсэн үгэндээ:

“Монгол Улс 2024 онд түүхэндээ хамгийн олон буюу 810 мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбараас дотоодын эдийн засагт 1.6 тэрбум ам.долларын орлого бүрдүүлсэн. Энэ нь “Welcome to Mongolia”, “Go Mongolia” зэрэг Монгол Улсыг олон улсад сурталчлах томоохон хөтөлбөрүүдийн үр дүн бөгөөд 2022 онтой харьцуулахад жуулчдын тоо 183 хувиар буюу 2.8 дахин өссөн үзүүлэлт юм” гэж онцоллоо.

Тэрбээр мөн өнгөрсөн онд хэрэгжүүлсэн дараах онцлох ажлуудыг дурдав.

Үүнд:

Trip.com групптэй албан ёсны хамтын ажиллагааг эхлүүлж, тус платформын хагас тэрбум хэрэглэгч Монгол Улс руу нислэг захиалах, аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах боломжтой болсон.

БНХАУ-д зохион байгуулагдах “China International Travel Mart” арга хэмжээнд Монгол Улс албан ёсны түнш орноор оролцохоор болсон.

“Lonely Planet” болон “Wanderlust” аялал жуулчлалын нэр хүндтэй мэдээллийн сувгуудаас Монгол Улсыг 2024 онд аялахад хамгийн таатай орнуудын нэгээр нэрлэсэн. Үүний үр дүнд олон улсад Монголын талаарх эерэг сэтгэгдэл 126 хувиар өссөн.

Агаарын тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр өндөр үр ашигтай зах зээлийн улс орнуудтай хамтран агаарын тээврийн шинэ хэлэлцээрүүд байгуулж, 2024 оны байдлаар 155 цэг рүү шууд нислэг үйлдэх боломж бүрдүүлсэн. Монгол Улсын түүхэнд анх удаа 2 сая гаруй зорчигчийг агаарын тээврээр тээвэрлэсэн.

United Airlines компани 2025 оны 5-р сараас эхлэн Монгол Улс руу нислэг үйлдэхээр болсон.

Монгол Улсын визийн нөхцөлийг хялбаршуулах бодлогын хүрээнд 32 орны иргэдийг визгүй зорчих, 36 улсын иргэдийг цахим виз мэдүүлэх нөхцөлөөр хангаж, жуулчдын аялах орчныг сайжруулсан.

Олон улсын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд болох “CNN”, “BBC”, Английн Фулам хөлбөмбөгийн баг, дэлхийн контент бүтээгчидтэй хамтран Монгол Улсыг сурталчлах ажлууд өргөн хүрээнд хийгдсэн.

Монгол Улс 2030 он гэхэд жилд 2 сая жуулчин хүлээн авах, нэг жуулчны Монгол Улсад зарцуулдаг дундаж зардлыг 2000 ам.доллараас 4000 ам.доллар болгон хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавьж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлснээр аялал жуулчлалын салбарын орлого 8 тэрбум ам.долларт хүрч, ДНБ-ий 10 хувийг бүрдүүлэх боломжтой. Үүнд хүрэхийн тулд жил бүр аялал жуулчлалын салбарын өсөлтийг 15-аас дээш хувьд хүргэх шаардлагатай бөгөөд нэгдсэн стратеги төлөвлөлт, тогтвортой хөрөнгө оруулалт, салбар хоорондын уялдаа холбоо чухал болохыг сайд онцлов.

Чуулганаар хэлэлцсэн гол сэдвүүд

Олон улсын аялал жуулчлалын салбар 2030 он гэхэд 2 тэрбум жуулчин хүлээн авах төлөвтэй байгаа бөгөөд ирэх 10 жилд аялал жуулчлалын салбарын өсөлт дэлхийн эдийн засгийн өсөлтийн дунджаас хоёр дахин хурдтай байх тооцоолол гарчээ.

Гол чиг хандлагууд:

  • Эко аялал жуулчлал – 2034 он гэхэд 945 тэрбум ам.долларын зах зээлтэй болж, жил бүр 14%-иар өсөх хандлагатай.
  • Адал явдалт аялал жуулчлал – 2032 он гэхэд 1.7 их наяд ам.долларын үнэлгээтэй болж, жил бүр 10%-иар өснө.
  • Эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн аялал жуулчлал – 2024 онд 1 их наяд ам.долларын зах зээлтэй болсон ба ирэх жилүүдэд 13%-иар өсөх төлөвтэй.
  • Эдгээр чиг хандлагын хүрээнд Монгол Улсыг зорьж буй жуулчдын 47 хувь нь эко болон адал явдалт аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ сонирхож байгааг судалгаагаар тогтоожээ.
  • Мөн ганцаарчилсан аялал нь дэлхий даяар тренд болж, энэ төрлийн аяллын хайлт жилийн дотор 36%-иар өссөн.

Хиймэл оюун ухаан аялал жуулчлалын бүхий л үе шатанд нэвтэрч, хувь хүнд тохирсон аяллын санал, чатбот болон виртуал туслах үйлчилгээг өргөжүүлэх шаардлага бий болж байна.

Монгол Улс аялал жуулчлалын салбараа эрчимтэй хөгжүүлж, 2030 он гэхэд 2 сая жуулчин хүлээн авах, аялал жуулчлалын орлогыг 8 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан нь амбицтай боловч хэрэгжих боломжтой бодлого юм. Энэ зорилгод хүрэхийн тулд олон улсын зах зээлийн чиг хандлагыг соргогоор мэдэрч, нэгдсэн стратеги, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн шинэчлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай болохыг оролцогч талууд онцлон тэмдэглэлээ.

Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 02 САРЫН 11
МОНГОЛ НҮҮДЭЛЧИН ӨВЛИЙН ФЕСТИВАЛИЙН БЭЛТГЭЛ 50 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Монгол нүүдэлчин өвлийн фестивалийн бэлтгэл ажилтай танилцлаа. Тус фестиваль нь 2025 оны 2-р сарын 16-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх удаа зохион байгуулагдах бөгөөд бэлтгэл ажил одоогийн байдлаар 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Фестивалийн хүрээнд Монгол соёлын биет бус өвийг сурталчлах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний баяр, […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 02 САРЫН 04
“МОНТЕ-КАРЛО-47” ЦИРКИЙН НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ЦИРКИЙН УРАН БҮТЭЭЛЧДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Монакогийн Вант Улсын Монте-Карло хотноо зохион байгуулагдсан “Монте-Карло-47” олон улсын циркийн наадамд амжилттай оролцсон Монголын циркийн уран бүтээлчдийг ССАЖЗ-ын сайд Ч.Номин хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Циркийн олимп хэмээгддэг энэхүү нэр хүндтэй тэмцээнд манай уран нугараачид, акробатчид онцгой амжилт гаргаж, алт, хүрэл цом хүртжээ. Тухайлбал: Т.Буд багштай "X-Roses" уран нугараачид “New Generation category” төрөлд АЛТАН […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 02 САРЫН 03
МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД “ХАРБИН-2025” АЗИЙН ӨВЛИЙН СПОРТЫН IX НААДМЫГ ЗОРИЛОО
Монгол Улсын баг тамирчид БНХАУ-ын Харбин хотноо зохион байгуулагдах “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадамд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Тэмцээнд оролцох тамирчдад хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын Төрийн далбааг гардуулах ёслолын арга хэмжээ Монголын Үндэсний Олимпын хорооны төв байранд боллоо. Ёслолын үеэр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин баг тамирчдад амжилт хүсч, үг хэлэхдээ: “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Харбин хотод зохион […]
Дэлгэрэнгүй