Чинбатын Номин
Хуваалцах
54 дэх удаагийн Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы үеэр 400 сая гаруй хэрэглэгчтэй Trip.com группийн Гүйцэтгэх захирал Жейн Сан-тай уулзаж, Монгол Улстай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан энэ жил “Go Mongolia” үндэсний брэндингийг албан ёсоор танилцуулсан. Үүнтэй холбогдуулан Trip.com платформын бизнес загвар болох контентоор дамжуулан аялал жуулчлалын бүтээгдэхүүн сурталчлан танилцуулах, борлуулах чиглэлд хамтран ажиллахаар санал солилцлоо.
Trip.com нь дэлхий даяар 200 гаруй улс орон, бүс нутагт 1.4 сая гаруй зочид буудал, 5000 гаруй хотыг холбосон 2 сая гаруй нислэгийн сүлжээ бүхий платформ юм.
Мэдээ, мэдээлэл
2024 ОНЫ 06 САРЫН 15
ИННОВАЦЫН ШИЙДЛҮҮД ШИНГЭСЭН МОНГОЛ ГЭР УРЛАДАГ "МОН ӨРГӨӨ" КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Тэд шинэлэг бүтээлээ хэдийн АНУ-руу экспортолж эхэлсэн бөгөөд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг бүрэн утгаар нь хөгжүүлж буй ААН юм. Ийм залуусаа бид дэмжиж, иргэд эрүүл, аюулгүй, утаагүй сууцанд амьдрах боломжийг хангах үүднээс мөрийн хөтөлбөртөө эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй амины орон сууц, барих, засварлахад хөнгөлөлттэй зээл олгох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгасан.
Дэлгэрэнгүй
2024 ОНЫ 06 САРЫН 12
БНАЛАУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТОНГЛУН СИСҮЛИТИЙГ СОЁЛЫН САЙД Ч.НОМИН ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД УГТЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж буй БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит гэргий Нали Сисүлит-ийн хамт Чингис хаан Үндэсний музейд зочлов. Зочдыг Соёлын сайд Ч.Номин угтан авч, зочид тус музейн Их монгол улсын танхим”, “Чингис хааны угсааны хаад, язгууртны танхим”-ыг үзэж, сонирхов. Үүний дараагаар Ерөнхийлөгч Тонглун Сисүлит гэргий Нали Сисүлит-ийн хамт […]
Дэлгэрэнгүй
2024 ОНЫ 06 САРЫН 11
МОНГОЛ АРДЫН НАМЫН 2024 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ ТАНИЛЦАНА УУ
     
Дэлгэрэнгүй