Чинбатын Номин
Хуваалцах

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, энэ хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд ОУ-ын хамтын ажиллагааг бэхжүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх олон талт ажлыг үе шаттайгаар хийж, хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд дэлхий даяар 500 сая гаруй тогтмол хэрэглэгчтэй аялал жуулчлалын платформ болох Trip.com групптэй хамтран ажиллах гэрээг Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам байгууллаа. Уг гэрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин болон Trip.com группийн гүйцэтгэх захирал Жейн Сан нар гарын үсэг зурав.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд "Go Mongolia" үндэсний брэндингийн дор Монголын нүүдлийн соёл, зан заншил, үзэсгэлэнт байгалийг БНСУ, Хонгконг, БНХАУ-ын хэрэглэгчдэд контентоор дамжуулан сурталчлах, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг борлуулах чиглэлд хамтран ажиллахаар боллоо.

Trip.com нь дэлхийн хэмжээнд нисэх буудал, зочид буудал болон аялал жуулчлалын үйлчилгээг онлайн платформоор дамжуулан хэрэглэгчдэдээ хүргэдэг тэргүүлэгч байгууллагийн нэг бөгөөд энэхүү хамтын ажиллагаа нь манай улсын аялал жуулчлалын салбарт шинэ боломжуудыг нээж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ.

Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 01 САРЫН 22
NEWSWEEK-ИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЖ, МОНГОЛ УЛСЫГ СУРТАЛЧЛАХ БОЛОМЖИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
55 дахь удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин АНУ-д төвтэй Newsweek хэвлэл мэдээллийн сувгийн төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсыг сурталчлах боломжийн талаар санал солилцлоо. Newsweek нь долоо хоног тутамд дунджаар 100 сая хүнд хүрдэг аж. Уулзалтаар тус сувгаар дамжуулан АНУ-ын уншигчдад Go Mongolia үндэсний брэндийн хүрээнд Монгол Улсыг сурталчлах […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 01 САРЫН 21
"GO MONGOLIA" ҮНДЭСНИЙ БРЭНДИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХӨГЖҮҮЛЭХЭЭР ЭДЕЛМАН ОУ-ЫН БРЭНДИНГ, МАРКЕТИНГИЙН КОМПАНИТАЙ ТОХИРЛОО
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин "Go Mongolia" Үндэсний брэндийг үргэлжлүүлэн хөгжүүлэх, Монгол Улсын өвөрмөц соёл уламжлал, эдийн засгийн боломж бололцоог дэлхий дахинд таниулах чиглэлээр Edelman группийн захирал Ричард Эдэлмантай үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцлоо. "Go Mongolia" Үндэсний брэнд нь Монгол Улсын үндэсний үнэт зүйл, бахархал, хүсэл тэмүүллийг шингээсэн нэгдсэн стратегийн хүрээнд боловсруулсан. Энэхүү брэнд […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 01 САРЫН 18
БНТУ-ЫН ИСТАНБУЛ ХОТОД "МОНГОЛЫН САЙХАН ОРОН" ТОГЛОЛТ БОЛЛОО
Бүгд Найрамдах Турк Улсад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийж байна. Энэхүү айлчлалын хүрээнд талын нүүдэлчдийн соёлын өв, урлаг, уран сайхны дээж болсон “Монголын сайхан орон” тоглолтыг Ази-Европ хоёр тивийг холбосон Турк улсын ард түмэнд толилуулахаар хүрэлцэн ирээд буй нь энэ. Тоглолтыг нээж ССАЖЗ-ын сайд Ч.Номин: “Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа өнө эртний түүхэн […]
Дэлгэрэнгүй