Чинбатын Номин
Хуваалцах

ССАЖЗ-ын сайд Ч.Номин “United Airlines” компанийн Ази тивийн бүс хариуцсан захирал Уалтер Диаз тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.

АНУ-ын тэргүүлэх агаарын тээвэрлэгч “United Airlines” компани 2025 оны тавдугаар сарын 1-нээс Улаанбаатар-Нарита чиглэлд нислэг үйлдэж эхлэх төлөвлөгөөгөө зарласан.

Энэхүү шийдвэртэй холбогдуулан өнөөдөр "United Airlines" компанийн Ази тивийн бүс хариуцсан захирал Уалтер Диазтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Тухайлбал "United Airlines" авиа компани Улаанбаатар-Нарита чиглэлд нислэг үйлдэх бөгөөд үүнтэй холбогдуулан АНУ төдийгүй Хойд Америкийн бүс нутгийн жуулчдыг татах сонирхолтой байгааг дуулгав. Мөн долоо хоногт гурван удаагийн нислэг үйлдэх, олон улсын нислэгийн системд Монгол Улсыг чиглэсэн нислэгүүдийг нэмэх асуудлыг хэлэлцэв.

Энэхүү нислэгийн чиглэл нь Хойд Америкийн жуулчдыг татах, тийзний үнэ буурах, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зэрэг чухал ач холбогдолтой.

Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо.   Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй